Гадаад оюутнуудыг дотуур байранд нь үлдээх чиглэл өгчээ


ОХУ-ын Засгийн газар гадаад оюутнуудыг дотуур байрнаас нь албадан гаргахгүй байх чиглэлийг их дээд сургуулиудад өгчээ.
Шинжлэх ухаан, дээд боловсролын яам коронавирусын халдварын дэгдэлтийн үед ОХУ-д үлдэж, хичээл сургуулиа үргэлжлүүлэх шийдвэр гаргасан гадаадын оюутнуудыг дотуур байрнаас нь албадан гаргах үйлдлийг хийхгүй байхыг их дээд сургуулиудад чиглэл болгожээ.
Энэ тухай шийдвэрийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасныг тус улсад суугаа Дипломат төлөөлөгчдийн газруудад өнөөдөр ноот бичгээр мэдэгдсэн болно хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан