Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулж залилагчдыг баривчлав


Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж, манай улсын иргэдийг залилан мэхэлж, мөнгө угааж байсан хоёр хүнийг цагдаагийнхан баривчлан шалгаж эхэллээ.
Иргэн Э.Баянхүү, Ж.Төгсжаргал нар “Mongolpoker.mn” гэх цахим хуудас, аппликейшн ашиглан хүмүүсийг интернэтээр дамжуулан мөрийтэй тоглуулж, бооцоонд тавьсан мөнгийг нь өөрсдийн болон гэр бүлийн хүмүүс, ээж, ах, эгч, дүү нарынхаа арилжааны банкны дансаар дамжуулан авч байсан гэнэ.
Тэд 2018 оноос хойш ийм байдлаар 10 тэрбум орчим төгрөг шилжүүлэн авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт буруутгагджээ. Шалгалтын явцад хэргийн холбогдогч нар цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж, иргэдээс авсан мөнгөө “Ханан зууч” гэх өөрсдийн байгуулсан компанийн дансаар дамжуулан угааж, хоёр тэрбум төгрөгөөр нь тансаг зэрэглэлийн зургаан орон сууц, “Ланд круйзер” “Лексус” загварын жийп автомашин 4-5-аар нь авсан нь тогтоогдсон талаар эх сурвалжууд мэдээлсэн юм.
Э.Баянхүү, Ж.Төгсжаргал нар БНСУ-д гэрээгээр ажиллаж байгаад ирээд хоёр жил болж буй бөгөөд энэ хугацаандаа дээрх байдлыг мөрийтэй тоглоомд донтогчдыг луйвардаж богино хугацаанд хөрөнгөжсөн бололтой. Энэ хоёр хүн цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулдаг солонгосчуудтай бүлэглэн иргэдийг луйвардах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүйг ч эх сурвалжууд мэдээлсэн юм.
Цахимаар мөрийтэй покер тоглож байгаад их хэмжээний мөнгөө алдсан гэх гомдол цагдаагийн байгууллагад цөөнгүй ирж буй бөгөөд үүнийг судлах явцад гэмт этгээдүүд тоглогч нарын хөзрийг компьютероосоо харж байгаад луйвардаж байсан аж.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан