Токиод Монгол улсын худалдааны төлөөлөгчийн газар нээнэ


Япон улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Японы гадаад худалдааг дэмжих байгууллага ЖЕТРО-ын ерөнхийлөгч Х.Ишигэ бараалхлаа. Японы олон улсын хамтын ажиллагааны банкны ерөнхийлөгч Тадаши Маэда бараалхлаа. Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлагыг хүлээн авч уулзлаа.

1. Японд Монгол инженерүүд бэлтгэх ажилд өндөр ач холбогдол өгч байгааг талууд тэмдэглэсэн.Монголоос Японд суралцаж байгаа оюутны тоо 2017 оны байдлаар 2517 байна. Цаашид Хөдөө аж ахуйн чиглэлээр оюунтнууд бэлдэнэ.
2. Гадаадын хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалтын нэгдсэн мэдээлэл өгөх, бизнесийг нь өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс Монгол улсын худалдааны төлөөлөгчийн газрыг Токио хотноо байгуулахаар ажиллаж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.
3. Монгол, Японы худалдаа энэ оны эхний 10 сарын байдлаар 55 хувиар өсч 496 сая долларт хүрээд байна. Чөлөөт худалдааны хэлэлцээрийг одоогоор ганц Япон улстай байгуулаад байгааг үр дүнтэй болгох.
4. Ирэх онд Монгол, Японы хооронд Соёлын харилцаа тогтоох тухай тохиролцоо байгуулсны 45 жилийн ой болно. Энэ хүрээнд Токиод соёлын форум зохион байгуулна.
5. Яг одоо Монгол, Японы бизнесийн эрхлэгчдийн форумд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ГХ-ны сайд Д.Цогтбаатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар оролцож байна. Зээлжих зэрэглэл өссөн, эдийн засаг нь өсөлттэй гээд хөрөнгө оруулагчид гэрэлтэй мэдээлэл ярилцаж байна.
6. Өнөөдөр Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон улсын Ерөнхий сайд Абэ-тэй уулзаж хамтарсан мэдэгдэл гаргана.
Б.Анир 

 
 скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан