Малайзын эрх баригчид коронавирус тараасан сүмийн мөргөлд оролцогчдыг мөрдөж байна

Өнгөрсөн сарын сүүлээр Малайзын нийслэл Куала Лумпур хотын ойролцоо Исламын шашны сүмд томоохон мөргөлийн ажиллагаа болж, 16,000 орчим сүсэгтэн оролцсон юм.
Уг арга хэмжээнд хөрш орнуудаас нь нийт 1,500 орчим сүсэгтэн оролцсон байна. Харамсалтай нь мөргөлийн дараа уг сүмээс шинэ коронавирусийн халдвар тарж, нийтдээ 600 орчим хүнийг өвчлүүлжээ. Тэдгээрийн 513 нь Малайз, 61 нь Бруней, 22 нь Камбож, тав нь Сингапур, хоёр нь Тайландын иргэд байсныг тогтоосон юм.
Энэ дэгдэлтийн улмаас Малайз улсад илэрсэн халдварын тохиолдол огцом нэмэгдэж, 790 хүрсэн байна. Мөн уг мөргөлд оролцсон 2,000 орчим Рохинжа үндэстнийг мөрдөн хайх ажлыг Малайзын эрх баригчид эхлүүлжээ. Тус улсад Мьянмар улсын засгийн газрын хавчлага дарамтаас зугтаж ирсэн 100,000 гаруй Рохинжа хүн амьдардаг. Тэдгээр нь бичиг баримтгүй, хууль бус цагаачдад тооцогддог тул хайж олоход хүндрэлтэй байгаа гэнэ.
Рохинжа дүрвэгчид хууль хүчнийхэнд баригдахгүйн тулд халдварын шинж тэмдэг илэрсэн ч эмнэлэгт үзүүлж, шинжлүүлэх хүсэлгүй байгаа гэж сэжиглэж байгаа юм. Малайзын тал мөргөлд оролцсон бүх хүмүүсийг мөрдөн шалгаж байгаа ч өнөөдрийн байдлаар 4,000 орчим хүний сургийг гаргаж чадахгүй байгаа гэнэ. Тэдний тал орчим нь Рохинжа дүрвэгчид юм.

Р.Төмөр 
Эх сурвалж: Reuters
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан