
Учир нь УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар 57 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж, намын мөрийн хөтөлбөрийг иргэд сонгогчдод танилцуулан дэмжигдэж, намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээн амлалтаа өгсний үндсэн дээр гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа гэж үзсэн байна. Нэг үгээр АН-ын гишүүнээс татгалзах нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх амлалтаасаа татгалзаж байгаатай ижил хэмээн үзэж УИХ-ын гишүүн Л.Болдыг УИХ-ын гишүүнээсээ татгалзахыг санал болгосон байна.
dnn.mn