
Улсын III эмнэлэгийн амбулаториор жилд 250,000 хүнд үзлэг шинжилгээ хийгдэж, 18000-20000 хүн хэвтэн эмчлүүлдэг байна. Хэвийн үед, сард 1500 маск тус эмнэлэгт хэрэглэгддэг байсан бол одоо 4 дахин ихээр маск хэрэгтэй байгаа гэдгээ тэд хэлж байлаа. Эрүүл энхийн манаанд зогсож буй Анагаах ухааны доктор, Ц.Төмөр-очир даргатай хамт олон, эмч, сувилагч, Та бүхэндээ эрхэм дээд, гэгээн сайхан бүхнийг хүсье! Мөн Улсын манлай үйлдвэр Эрдэнэт ТӨҮГ-ын Улаанбаатар хотын төлөөгчийн газрын хамт олондоо уг санаачлагыг хэрэгжүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд сэтгэлийн гэрэл асаасан Та бүхнийхээ амьдралд сайн сайхныг хүсье!
Хүндэтгэсэн, Эрдэнэт ТӨҮГ-ын Улаанбаатар хотын төлөөлөгчийн газрын дарга Б. Сэмжидмаа