
Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо мөн Америкийн улсуудын байгууллагын /АУБ/ ерөнхий нарийн дарга Луис Альмагротой пүрэв гарагт уулзана гэж Венесуэлийн “TVV” телевиз “Twitter” хуудсандаа мэдээлжээ.
2019 оны эхээр Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараахан түүний эсрэг олныг хамарсан жагсаал цуглаан эхэлсэн юм. Сөрөг хүчний хяналтанд байдаг Үндэсний Ассемблейн /парламент/ дарга Хуан Гуайдо өөрийгөө түр Ерөнхийлөгчөөр зарласан бөгөөд АНУ тэргүүтэй Өрнөдийн хэд хэдэн орон Гуайдог Венесуэлийн түр Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрсөн бол Гуайдог АНУ-ын утсан хүүхэлдэй гэж Мадуро мэдэгдсэн. Мадурог Венесуэлийн хууль ёсны Ерөнхийлөгчийн хувиар дэмжиж байгаагаа ОХУ, БНХАУ, Турк болон өөр хэд хэдэн улсын эрх баригчид илэрхийлсэн билээ.
Д.Жаргал