С.Бямбацогт гишүүн багаа тайлж, тараа таниулав

Өнгөрөгч баасан гаригт УИХ-ын сонгуулийн тойрог болон мандатын тоог хэлэлцсэн УИХ-ын нэгдсэн чуулган олон хүний тарыг таниулав. Тэр тусмаа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтын "нүүрний арьсыг" нэг удаа хуулж дөнгөлөө. Тойргуудын мандатын тоог хэлэлцэх үед нийслэлийн тойргуудын мандатыг хасч, орон нутгийн тойргууд дээр мандат нэмэх болсноос эрх баригч нам, сөрөг хүчин хоёрын гол зөрчил үүслээ.
АН-ын дарга С.Эрдэнэ энэ тухай тогтоолын төслийг эсэргүүцэж, "Та нар нийслэлчүүдийг доромжилж ханаагүй юу?" гэсэн ганц үг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтын багийг тайлж орхив. С.Бямбацогт дарга С.Эрдэнэ гишүүн лүү  "Чи тэгвэл битгий хөдөө яваарай. Улаанбаатарынхаа утаатай хонхорт хэвтэж байгаарай, за юу" гэх мэтчилэн нүүрээ чинэрүүлж байгаад загнаж гарав. Асуудлын гол юу байсан бэ гэвэл нийслэлийн тойргуудын мандатыг хасах нь зөв үү, буруу юу?
Харамсалтай нь С.Бямбацогт гишүүн үүнийг "Улаанбаатарчууд утаатай хонхортоо хэвтэж л байх ёстой" мэтээр үздэг аж. Ганц С.Бямбацогт ч биш л дээ, МАН-ынхан үеийн үед нийслэлчүүдийн талаар барьж ирсэн бодлого энэ. Улаанбаатар утаатай хонхор болж үлдсэн нь гэсэн ийм шалтгаантай.
Монголчуудын /50 хувь нь нийслэлчүүд/ бүтээсэн нийгмийн бүх баялаг, татварын орлогыг хөдөөнөөс сонгогдсон 50 гишүүн тойрог тойрог руугаа тарааж цацсаар байгаад өнөөдөр Улаанбаатарынхан эмнэлэг, сургууль ч үгүй, зам, талбай ч байхгүй, утаа, тоос хоёртоо дарагдаж амьдарч байгаа нь үнэн. Тийм байхад УИХ-д гурван удаа сонгогдсон, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга хүн “Утаатай хонхортоо хэвтэж бай” гэж хэлэх нь ёс зүйтэй асуудал мөн үү?    

Б.Заяа
Эх сурвалж: inews.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан