Д.Оюунхорол гишүүнийг яллагдагчаар татжээ

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролыг яллагдагчаар татжээ. Энэ талаар өнөөдөр зарим эх сурвалжууд мэдээллээ.

Д.Оюунхоролыг БОНХАЖ-ын сайдаар ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон, улсад их хэмжээний буюу 1.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шалгаж байгаа юм байна.

Тэрээр Хилийн цэргийн 0151 дүгээр анги руу татсан “Гранд повер” компанийн хийж гүйцэтгэсэн 1.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 3050 метр шугамыг ашиглахгүйгээр, цэргийн ангийг төвлөрсөн дулаанд холбож, улсаас үр ашиггүй зардал гаргасан гэгдэж байгаа ажээ.

Ж.Бат
Эх сурвалж: Guren.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан