Хэрвээ олонх хүн будаа тараагаасай гэж хүсч байвал Засгийн газар будаа л тараана


Орчин цагийн хүмүүс мэдээллийн янз бүрийн нөөц, утга зохиол гээд хүссэн мэдээллээ олж авах боломжтой, өөрийн хүссэнээр боловсрол мэдлэгтэй болох боломжтой болжээ. Гэвч улс оронд бүх иргэн нь сайн боловсролтой, болж буй үйл явдалд анализ хийх чадвартай, эдийн засаг, улс төр болон амьдралын бусад салбарыг бүрэн ойлгодог байх нь ашиггүй.
Тиймээс улс орнууд үндсэн “масс”-уудад мэдээлэлтэй, өргөн боломж нээлттэй юм шиг мэдрэмж төрүүлээд л орхих нь чухал байдаг.
Улс орнууд яагаад боловсролыг мартав?
Украины судалгааны “Active Group” компанийг үүсгэн байгуулагч Андрей Еременкогийн хэлснээр Укарины төрийг иргэдийн боловсрол удирддаггүй гэнэ. Улсын сургуулиуд хангалттай чанартай боловсрол өгч чаддаггүй болохоор орчин цагийн эцэг эхчүүд хүүхдүүдээ нэмэлт сургалтад явуулж, хэд хэдэн дугуйланд хичээллүүлдэг. Ийм тохиолдолд л хүүхэд бүрэн боловсрол олж авч чаддаг гэж шинжээч үзжээ.
“Өнөөдөр манай улсад хүн бүр өөрөө өөртөө Боловсролын яам болчихоод байна. Хүүхдүүддээ үнэхээр сайн боловсрол олгохыг хүсдэг хүмүүс улсын сургуульд найдалгүйгээр өөрсдөө шийдвэр гаргадаг. Үүний ачаар боловсролын чанар сайжирч байна. Үүний үр дүнд Украинд 20 жилийн дараа мэдлэгтэй, өрсөлдөх чадвартай олон хүн бий болно” гэж Андрей Еременко мэдэгджээ.
Улс орнууд шилдэг мэргэжилтнүүдгүйгээр урагшлахгүй
Нэг талаас үзэхэд улс орнуудад юм ойлгодоггүй иргэд байх нь илүү амар. Тэднийг удирдахад илүү хялбар. Нөгөө талаас улс оронд сайн мэргэжилтэн байхгүй бол эдийн засаг шинжлэх ухаанаа хөгжүүлж чадахгүй болж, энэ улс удахгүй дэлхийн тавцан дээр өрсөлдөх чадваргүй болно.
“Бага боловсролтой иргэд улс орны эдийн засагт том асуудал учруулж мэднэ. Жишээ нь гэхэд, нефть олборлох салбарт чадварлаг мэргэжилтэн байхгүй бол алсын хараагүй ажилтнууд хар алтны хамгийн баян ордыг ч үгүйрүүлнэ. Эсвэл хоолойд хлорт органик нэгдэл юүлж, компани энэ төхөөрөмжийг сэргээх гэж хэдэн саяыг төлөх шаардлагатай болно” хэмээн Андрей Еременко хэлжээ.
Тиймээс улс орнууд шинэ бүтээгдэхүүн, технологи бүтээх авьяаслаг хүмүүсийн багахан давхарга бий болгох сонирхолтой байдаг. Харин үлдсэн хэсгүүдэд нь поп соёл, нийтийг хамарсан утга зохиол, энгийн л мэдлэг байхад болно. Ийм хүмүүсийг удирдахад амархан байдаг гэж биологийн шинжлэх ухааны доктор Сергей Савельев үзжээ.
“Улс орон хүн амаа үйлдвэрлэлийн хүч болгох нь чухал. Энэ массаас авьяаслаг эрдэмтэд, инженерүүдийг татан гаргаж ирж болно. Харин үлдсэн нийгмийг тэжээх зардлаа багасгах нь чухал. Ийм шаардлагагүй олонд балетын үзүүлбэр ч хэрэггүй. Тайзан дээр ямар нэгэн онцгой авьяасгүй дуучин  гаргаж ирээд, мөнгө төлөхөд л болно. Тиймээс ямар ч улсын гол асуудал бол нийгмийн ихэнх хэсгээ хаалттай байлгах явдал” хэмээн биологич хэлжээ.
Мэдээж энэ байдлыг өөрчилж болно. Өөрөөр хэлбэл хүмүүс төрийн бодлогод нөлөөлж болно. Ингэхийн тулд нийгэмд тодорхой эрэлт үүсэх ёстой. Ардчилсан улсад төрөөс энэ эрэлтэд хариу өгөх ёстой.
“Хэрвээ олонх хүн будаа тараагаасай гэж хүсч байвал төр засаг, Засгийн газар будаа л тараана. Харин олон хүн чанартай боловсрол шаардвал төрөөс боловсролын асуудалд санаа тавина. Хүмүүсийн шаардлага сайн бодлоготой байж хэрэгждэг юм биш. Харин нийгмйин эрэлт хэрэгцээг хангах шаардлагаар бий болдог. Хэрвээ улстөрчид үүнийг хийхгүй бол Петр Порошенко нийтийн хэрэгцээг сонсохоо байсан шиг л юм болно” хэмээн Андрей Еременко өгүүлжээ.
Эх сурвалж: etcetera

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан