Баранд хиймэл савар суулгах анхны оролдлого бүтэлгүйтжээ

Энэтхэгийн эмч нарын баранд хиймэл савар суулгах оролдлого амжилтгүй болсон тухай "The Times of India" сонин мэдээлсэн байна. Махараштра мужийн Нагпур хотын эмнэлэгт өнгөрсөн бямба гарагт малын эмч нар Сахебрао хочтой баранд хагалгаа хийжээ. 
Хагалгааны дараа сэрсэн бар хиймэл савраа салгаж эхэлсэн байна. 
“Анхны оролдлого амжилтгүй болсонд бидний сэтгэл гонсойсон хэдий ч дэлхийн шинжээч мэргэжилтнүүдтэй холбогдсоныхоо дараа бид энэ төлөвлөгөөгөө дуустал нь хэрэгжүүлэх болно” хэмээн хагалгааг ахалсан согог заслын эмч Шушрут Бабхулкар ярьжээ. 
9 настай Сахебро бар 2012 онд урхинд орсны улмаас зүүн савраа алдаж байжээ. Өмнө нь Энэтхэгийн малын эмч нар янз бүрийн амьтанд тэр дундаа заанд хиймэл эрхтэн амжилттай суулгаж байсан аж.

Э.Аянзаяа


скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан