ВИДЕО: Онгоцны шатахуун 60 гаруй хүн дээр асгарчээ


АНУ-ын Лос Анжелес хотын олон улсын нисэх буудлын ойролцоо орон нутгийн цагаар мягмар гарагт ослын буулт хийх гэж байсан онгоц замдаа шатахуунаа асгажээ. Онгоцноос асгарсан шатахуун бүрэн дунд боловсролын таван сургууль, нэг ахлах сургуулийн орчимд 60 орчим хүн дээр асгарсан байна. Шатахуунд оногдсон хүмүүсийн 20 нь хүүхдүүд байгаа юм.

Лос Анжелесийн зүүн урд байдаг Cudahy жижиг хотын Парк Эвиню сургууль дээр хамгийн их хэмжээтэйгээр онгоцны шатахуун асгарсан байна. Тус сургуулийн 20 сурагч, 11 насанд хүрэгч шатахуун асгарснаас хөнгөн бэртэл авчээ.
 
 
Онгоцны шатахуунд оногдсон хүмүүс хөнгөн бэртэл авсан хэдий ч эмнэлэгт хүргэх шаардлагагүй ба зарим хүмүүс ус, саван, хөөсөөр шатахууныг угааж арилгасан байна. Сургуулиудын ойр орчимд иргэдийг гадаа гарахгүй байхыг сэрэмжлүүлсэн ч нүүлгэн шилжүүлэх шаардлагагүй байсан гэжээ. Харин шатахуун асгарсан хүүхдүүдийн хувцсыг солих шаардлагатай болжээ. Сурагчид тэнгэрээс ямар нэг шингэн зүйл асгарахад бороо орж байна гэж бодсон боловч хий, шатахууны хурц үнэр гарч байсан хэмээн ярьсан байна.
 
 
Дельта эйрлайнсын 89 дүгээр нислэгийг үйлдэж байсан 288 зорчигчийн суудалтай Боинг 777-200 онгоц Лос Анжелесаас БНХАУ-ын Шанхай хотын чиглэлд хөөрсөн боловч хөдөлгүүр доголдож нэн даруй буцаж ослын буулт хийх шаардлагатай болжээ. Онгоц шатахуунаа асгасны дараа аюулгүй газардсан байна. Онгоцыг аюулгүй газардуулахын тулд шатахууныг өмнө нь заавал асгасан байх ёстой. Гэсэн ч эцэг эхчүүдийн зүгээс хүн ам шигүү оршин суудаг олон нийтийн газарт шатахуун асгасан явдалд шүүмжлэлтэй ханджээ. 
Эх сурвалж: CNN
скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан