Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас нэгдүгээр сарын 12-ны өдөр гүйцэтгэх ажил явуулж, хар тамхи хэрэглэсэн хэсэг бүлэг этгээдийг дайчлан баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Дээрх этгээдүүдийн дунд Монгол Улсын Эрүүл мэндийн Дэд сайд асны охин байсан бөгөөд тэрээр одоогоос таван жилийн өмнө буюу 2015 онд хар тамхи, сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан ажээ.
Харин энэ удаад дээрх сэжигтэн нь үйлдэл дээрээ баригдсан бөгөөд шалгалтын явцад метамфетамин буюу ”мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн болох нь шинжилгээгээр тогтоогдсон тухай эх сурвалжийн мэдээлэл байгаа юм. Тэгвэл мөрдөн байцаагчийн эрхийн хүрээнд түүнийг саатуулах хугацаа дууссан учир өнөөдөр /2020.01.14/ сэжигтэнг батлан даалтад гаргахаар болж, сулласан тухай эх сурвалж мэдээллээ.
Ж.Бат
Эх сурвалж: Guren.mn