
Саяхан ЭХЭМҮТ дээр нэгэн ноцтой асуудал гарч эмч нарын хариуцлаггүйгээс үүдэн ураг эндэж, эх нь хүүхэд тээх боломжгүй болсон байна.
Тодруулбал, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эх хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар болох Ж.Э, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. Харин тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн шийдвэр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019-12-09-ны өдөр гаргасан байна.
Хэрэв зээ эмч, эмнэлгийн мэргэжилтэн бүр хуулиа мөрддөг, дүрмээ баримталдаг, эзэмшсэн мэргэжлээ үнэлдэг, ёс зүйтэй ханддаг бол эрүүл мэндийн салбарынхны нэр хүнд ингэтлээ уруудаж, ийм явдал гарахгүй байх байсан биз ээ.
Ж.Чингис
Эх сурвалж: Guren.mn