2020 оныг Өмнөговь аймгийн Засаг даргын Захирамжаар БОЛОВСРОЛЫН САЛБАРЫГ ДЭМЖИХ ЖИЛ болгон зарласан. Онцлох жилд боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хийнэ. Тухайлбал 4 суманд шинэ сургууль байгуулж ашиглалтад оруулна. Мөн 200 орчим багш эмч нарыг МУБИС, Глобал удирдагч их сургуультай хамтран сургахаар сургалтыг эхлүүллээ. Тухайн хамтран ажиллаж байгаа сургуулийн багш нар орон нутагт ирж хичээлийг заахаараа орон зай, цаг хугацаа, эдийн засаг хэмнэх давуу талтай юм. Сурч буй магиструудын сургалтын төлбөрийн 1.000.000 төгрөгийг аймгаас төлөх юм.