П.Орхоны барилдах эрхийг 4 жилээр хасах шийдвэр гаргажээ


Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2018 оны Азийн наадмын үеэр сэргээшний дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон манай бөх П.Орхоны барилдах эрхийг хасаж шийтгэсэн билээ. Тус холбооны шийтгэлийг П.Орхон давж заалдсаныг Спортын арбитрын шүүхээс хэлэлцэн баталсан байна.
Азийн олимпын зөвлөлөөс 2018 оны наймдугаар сарын 20-нд авсан сорьцыг Доха дахь Олон улсын сэргээшний эсрэг агентлагийн баталгаат лабораторид шинжлүүлсэн бөгөөд хориотой бодис станозолол илэрсэн юм.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос П.Орхоны барилдах эрхийг 2022 оны есдүгээр сарын 22 хүртэл түдгэлзүүлсэн бөгөөд П.Орхон “Би допингийн төрлийн зүйл хэрэглээгүй, гадны нөлөөтэй надад нотлох баримт бий” гэдэг ч UWW-гээс ийнхүү шийдвэрээ гаргажээ. Ингээд албан ёсоор Азийн наадмын эмэгтэй чөлөөт бөхийн 62 кг-ын медалийг дахин хуваариллаа.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан