
Учир нь, агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс цахилгааны шөнийн тарифыг мөрдүүлдэг. Үүнээс болоод цахилгаан станцууд байнгын алдагдалтай ажиллаж, уурхайнуудад өртэй явсаар ирсэн.
Үүний баталгаа нь одоогоор 2018, 2019 оны хуримтлагдсан 10 гаруй тэрбум төгрөг байгаа аж. Энэ тухайгаа эрчим хүчний салбарынхан Засгийн газарт хэлж, асуудлаа шийдвэрлүүлэхийг хүсдэг ч нөгөөдүүл нь Н.Цэрэнбат сайд руу “бухчихдаг” гэнэ. Бухах ч гэж, угтаа бол Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 75 тэрбумыг төсөвлөсөн байдаг. Мөн шөнийн тарифын хөнгөлөлтийг агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийдэг учраас хаанаас санхүүжилт гарах нь тодорхой заагдсан л баймаар. Тийм байтал Н.Цэрэнбат сайд “Би үхэхээр чи үх” гэсэн шиг утаа буурсан л бол бусад нь хамаагүй хэмээн эрчим хүчний салбарын өр төлбөрийг огт тоохгүй “бултах” болжээ. Хэрвээ алдагдлаа дийлэхээ байж, өрөө барахаа байсан эрчим хүчний салбарынхан "0" зогсолт хийвэл эрхэм сайд хэрхэх бол. Тиймээс л Ерөнхий сайд түүний толгойтой ярих цаг нь болжээ.
Х.Маргад
Эх сурвалж: erennews.mn