“Төрийн хар хүн” ийм байдаг юм уу


МАН-ын бүлэг Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхээс гаргасан шийдвэртэй холбогдуулан “Дубайн гэрээ” буюу Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах эсэх талаар ярилцжээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн биед халдсан тухай мэдээлэл байдаг.
Төрийн хар хүн гэхэд арай дэндсэн, даварсан үйлдэл  гаргасан гэж олон нийт  харж байгаа. Хэдийгээр Оюу толгойн гэрээнээс үүдэн маргасан ч  өнөөдөр Х.Болорчулуун гишүүн хэдэн настай, Ц.Нямдорж сайд  хэдэн настай вэ. Аав шигээ хүний нүүр ам, толгойд хүрдэг яасан эрх дархтай төрийн хүн бэ.
Монголчууд хэзээнээсээ ахмадаа хүндэтгэж ирсэн ёс жаяг, заншилтай ард түмэн. Ажил төрлийн байдлаас үүдэн зөрөх, маргах, зөрчилдөх асуудал гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ ах зах, байр сууриа мэдэж  байхыг УИХ-ын гишүүдэд зааж сургах хэрэгтэй байгаа нь олон зүйлээс  харагдах болсон. Тиймээс Монгол Улс “Төрийн хар хүн”-ий сургууль ч юм уу дамжаа хичээллүүлж уламжлалт ёс жаяг, төрийн хүний төлөв байдлын талаар  сургах ёстой  болж таарах нь. Эс тэгвээс  хүчтэй нь хүчгүйгээ түлхэж унагах энүүхэнд болох нь бололтой.  
Настай хүнийг боомилсноо  эр зоригтой, булчин шөрмөстэйд тооцож байгаа бол хол эндүүрч, Х.Болорчулуун гишүүнээ. Харин танаас төрийн хар хүн ийм байдаг юм уу гэж дахин дахин асуумаар байна.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан