
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл 2020 оны тавдугаар сарын 25-ны 12.00 цагаас улс орон даяар дагаж мөрдөх бөгөөд түүнээс өмнө УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг батлах юм. Ийнхүү 1992 онд АИХ-ын 450 депутатын баталж байсан Үндсэн хуулийг өөрчлөх асуудал МАН-ын үнэмлэхүй олонхийн засаглалын үед шийдэгдлээ. Одоо Ерөнхий сайдын эрх мэдэл харьцангуй нэмэгдэнэ. Засгийн газрын гишүүдээ өөрөө сонгож, огцруулах эрхтэй болж байна. Хамгийн гол нь сүүлийн 30-аад жилд гарсан бүх алдаа завхралд Үндсэн хуулийн тодорхой зүйл заалт буруутай гэж үзэж, ийм алхам хийлээ. Өөрөөр хэлбэл, тогтолцооны гажигийг засах хамгийн том реформ гэсэн үг.
Р.Саруул
Эх сурвалж: erennews.mn