Г.Доржзодов ч бас хариуцлага хүлээх ёстой

Өнгөрсөн сонгуулийн дуулиан ирэх сонгууль хүртэл үргэлжилсээр байна. Алдарт “60 тэрбумын бичлэг”-ийн талаар өнгөрсөн 2016 оны сонгуулиар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян анх олон нийтэд дэлгэж байв. Үүнээс хойш 60 тэрбум гэх үгээр хар тамга даруулагчид хариуцлага хүлээж, зарим нь ял авлаа. Тодруулбал, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ц.Сандуй, А.Ганбаатар нарт дөрвөн жилийн хорих ял оноолоо. НПГ-аас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэсэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэлэлцэж, шүүгдэгч тус бүрт нь дөрвөн жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан нь энэ. Харин МАН-ын дарга нарын нууц бичлэгийг задалсан “зохиогч” Г.Доржзодов өнөөдрийг хүртэл хариуцлага хүлээгээгүй байгаа сонин. 60 тэрбумын уршгаар М.Энхболд тэргүүтэй хотын фракцийн ноёрхлыг үгүй хийж, МАН-ын нөлөө бүхий эрхмүүд “аавын хаалга” татлаа.
Ц.Сандуй, А.Ганбаатар нарын шүүх хурлын үеэр “60 тэрбумын схем”-ийг боловсруулагчдын нэг Г.Доржзодов гэрчээр оролцон хаалга саван гарч одов. Г.Доржзодовын хувьд “60 тэрбум”-ын гэх бичлэгийг цацсан иргэн Г.Доржзодов өөрийн боловсруулсан стратеги, санхүүгийн схем, төлөвлөгөөгөө МАН-ынханд санал болгосон байдаг.
Энэ талаар яллагдаад буй А.Ганбаатар ““60 тэрбум”-ын гэх бичлэгийг цацсан иргэн Г.Доржзодов өөрийн боловсруулсан стратеги, санхүүгийн схем, төлөвлөгөөг бидэнд санал болгосон. 2016 оны сонгуулийн өмнө ОХУ, 2012 оны сонгуулиар АН энэхүү схемийг ашиглаж байсан хэмээн танилцуулсан. “Шинэ Монгол хаад” группийн байрны дөрвөн давхрын өрөөнд уулзаж, сонгуульд оролцох нийслэлийн МАН-ын хорооны төлөвлөгөөг Г.Доржзодовынхтой хамтатган ярилцсан нь үнэн. Гэвч тэр уулзалтад байсан хүмүүсийн яриа бичлэгт байхгүй. Харин уулзалтад оролцоогүй хүмүүсийн дуу хоолойг эвлүүлэгтээ оруулсан. Би нэг ч удаа төрийн албанд ажиллаж үзээгүй, санхүүгийн өндөр мэдлэггүй учраас ойлгоогүй ч тухайн үед тоглоом болгон ярьсан зүйл бий. Тэгэхэд Г.Доржзодов бид хоёр хоёулхнаа уулзсан. Зөвхөн бид хоёрын дунд өрнөсөн яриан дунд эвлүүлэг оруулсан. Олон ч уулзалтад Г.Доржзодов хамт байсан” хэмээн мэдэгдсэн.

Төгсгөлд нь Г.Доржзодовын танилцуулсан схемийг сонссоноороо Ц.Сандуй, А.Ганбаатар нарт шүүхээс ял оноов. Тэгвэл Төрийн албыг “60 тэрбум”-аар худалдах схемийг танилцуулсан нь үнэн л юм бол Г.Доржзодов  ч бас хуулийн хариуцлага хүлээх ёстой.  
 
П.ГОО
Оллоо.мн

скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан