ҮХЦ-ийн даргатай хамт явсан иргэн “А” гэгчийг Интерполын тусламжтай эрэн сурвалжлахаар болжээ

Өнгөрсөн долоо хоногт Korean Air компанийн нисэх онгоцоор зорчиж байхдаа нислэгийн багийн гишүүнд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдуулан Монгол Улсын ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг Өмнөд Солонгост саатуулан шалгаж байгаа билээ. Түүнтэй хамт зорчиж байсан 42 настай иргэн “А” гэгч мөн нислэгийн багийн өөр нэг эмэгтэй ажилтны мөрөөр тэвэрсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа.
Тэгвэл Инчеон хотын цагдаагийн газар иргэн “A”-г олон улсын хэмжээнд эрэн сурвалжлуулахаар Интерполд хандсан тухай KBS суваг өнөөдөр мэдээлжээ.
Тэрээр хэрэг гарсан өдөр дипломат халдашгүй эрхтэй гэсэн үндэслэлээр шалгуулахаас зайлсхийж, Инчеоноос Сингапур руу ниссэн гэх мэдээлэл байгаа юм.

Э.Сэмүүн
Эх сурвалж: KBS
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан