Криштиану Роналду: Хөлбөмбөгийн дараа би бүхнээс бүр мөсөн холбоогоо тасална


Дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг 
Криштиану Роналдугийн Франц Фүтбол”-д өгсөн хамгийн сүүлийн үеийн ярилцлагыг уншигч танаа хүргэе.
-Та оруулсан гоол болгоноо санаж байна уу?
-Үгүй. Дэндүү олон шүү дээ. 700 гоол бол хүн болгоны хөнгөхөн хүрчих тоо биш. Би өдийгөөс төдий хүртэл төгс төгөлдөр тоглогч байхын төлөө л тэмүүлж ирсэн. Гэхдээ бичлэгээ үзвэл бүгдийг нь санана. Эхэндээ бол би бөмбөгөөр шоу үзүүлээд л дрибл хийх дуртай байсан. Түүний дараа хөлбөмбөг зөвхөн талбай дээр үзүүлж байгаа гоёмсог тоглолт, олон дрибл биш. Хөлбөмбөг бол тоо, рекорд, цом юм байна гэдгийг ойлгосон. Хожмоор байвал гоолдох л хэрэгтэй. Надад авьяас байсан Сир Алексаас ч их юм сурсан. Талбай дээр уран дамжуулалт өгөх, дрибл хийхээс гадна надад гоол оруулах потенциал байсан. Тэр талаа илүү хөгжүүлсэн. Тэнэг л биш бол “Манчестер”-т Гиггс, Сколс, Рио Фэрдинанд гэх шилдгүүдээс сурахгүй гээд яах юм. Тэднээс л бүгдийг сурсан. Англи, Испани, Итали гээд хаана ч би дасан зохицож чадна.
-Хэдхэн сарын дараа 35 нас хүрэх нь. Цаг хугацааны хүндийг мэдэрч байна уу?
-Тэгэлгүй яахав. Хүн дунджаар 82.5 жил амьдардаг ч зарим нь 65 наснаас хойш юм санахаа болж, байнга эм ууж, хүүхдийнхээ нэрийг мартаж эхэлдэг. Урт удаан амьдрах боломжтой ч амьдралын чанар залуугийнх шигээ байхаа больдог. Нас нэмэгдсэн ч би бие махбод, оюун санааны хувьд аль болохоор залуу байхыг л хичээж байна. Миний насанд “Ювентус”-д ийм амжилт үзүүлж тоглох амархан биш. Би нойр, хоол, дасгал хөдөлгөөнөөр биеэ ингэж авч явдаг. Миний амьдралын 70 хувь зөвхөн хөлбөмбөгт л зориулагддаг. Эргэн тойронд минь байнга боловсролтой, хөдөлмөрч хүмүүс байсан болохоор би өнөөдөр өөртөө байгаа бүхэндээ хүрсэн. Өдөр бүхэн би тэднээс суралцдаг. Би уулзсан хүн болгоноосоо ямар нэг юм сурахыг хичээдэг. 4-5 жилийн өмнө аав болсныхоо дараа би залуу байхдаа сургуулийн боловсролыг үл тоож сургуульд сурах ёстой байсан зүйлсээ сураагүй минь том алдаа байсныг ойлгосон. Одоо бол хэзээ хэзээнээсээ илүү сурч боловсрохыг хүсдэг болсон. Аль болох их унших, шилмэл баримтат кинонуудыг үзэж, бясалгал хийж, иог ч сонирхдог болж байна.
ясалгал танд яаж нөлөөлж байна?
-Тайвшруулж, их амар амгаланг мэдрүүлдэг. Бараг өдөр бүр бясалгаж, ялангуяа зөв амьсгалд төвлөрч байна.
-Бид бүхэн таныг яаж дурсаасай гэж хүсч байна?
-Гайхалтай, шилдэг байсан гэдгээрээ дурсагдах нь мэдээж сайхан. Өнөөдөр би хүмүүсийн миний тухай ярьж буй бүхнийг сонсдог. Гэхдээ хөлбөмбөгийн дараа би энэ бүхнээс бүр мөсөн холбоогоо тасална.
-Үнэхээр үү?
-Тэгэлгүй яахав. Энэ карьерын төлөө би зарим нэг золиосыг гаргасаар 15 жил өнгөрлөө. Хөлбөмбөгийн дараа хүрсэн бүхнээрээ бахархах нь ойлгомжтой. Гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт байж, хүүхдүүдийнхээ өсч томрох, сурч боловсрохыг харна. Одоо цагаа таашааж амьдарна. Гэхдээ яг одоо хөлбөмбөгөөс зодог тайлах болоогүй. Надад тамирчны хувьд хүрэх, хийх зүйл олон байна.
-Ярилцсанд баярлалаа.
Нийтэлсэн: У.Баярсайхан
MNB.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан