Д.Цогтбаатар сайдаа, энэ үнэн үү


БСШУС-ын Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан АНУ-ын Сан-Франциско  хотод консулаар “дэвших” гэж байгаа гэв үү. Бүр түүнтэй тус яаманд гар нийлэн ажилласан сайд гэх, одоо АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаярын татаас яваа сурагтай. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар та энэ талаарх мэдээллийг сонссон л байлгүй. Дипломат байгууллагад мэргэшсэн боловсон хүчин хэрэгтэй, олон жил бэлтгэгдсэн ур чадвар шаардлагатай хэмээн та хэлдэг. Тиймээс арай ч хэн нэгний хэлснээр олон нийтэд “боловсролгүй” гэгддэг Б.Баярсайханыг консул болгохоор зүтгүүлэхгүй байлгүй дээ гэж бас найдна.
Б.Баярсайханыг төрийн өндөр албан тушаалд “шүдэнзний” галыг ногоон гэрэл болгон ашиглаж орсон нэгэн гэдэг. Салбарын өмнөх сайдтайгаа зөрчилддөг байдлаасаа болж, халагдсан ч шүүхээр заргалдаж яваад буцаад очсон нэгэн. Одоо бол тэр БСШУС-ын яамыг далдаас тэргүүлэх мэт авирладаг гэх юм билээ.
Гэтэл МАН Б.Баярсайханыг огцруулж чадахгүй болохоор “цөлж” АНУ-д залах гэж байгаа хэрэг үү.
МАН үнэхээр боловсролтой боловсон хүчний хомсдолд орсон нь үнэн гэж үү. Эсвэл 60 тэрбумын схем нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тойрч эргэлдээд байна уу гэлтэй. Албан тушаалын тохиролцоог арай л ил цагаан хийж, дипломат албаа хүртэл дүүргэчихвэл энэ улсын нүүр царай хэрхэх болж байна вэ. Хилийн чинадад улс төлөөлж суух хүн нь боловсролгүйгээрээ гайхагдаж, ногоон гэрлээр албан тушаалд хүрэгч нэгэн байхаар асуудал хэрхэн өрнөдөг билээ гэдгийг өдгөө хүн бүр мэднэ. Өмнө нь дипломат албанд арын хаалгаар очигсод хууль бус наймаанд холбогдож, тухайн улсууддаа хуулийн хариуцлага хүлээж байхад дараагийн удаа дахиад л “шүдэнз”-ний галаар дэвшсэн эмэгтэйг консулаар өргөмжилнө гэж байж болох асуудал гэж үү. Хэвлэлээр шуурч бус энэ мэт асуудалд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар эрхбиш анхаарлаа хандуулж байгаа байлгүй.
МАН-ын боловсон хүчний бодлого төрийн алба тэр дундаа дипломат албыг 60 тэрбумын схем зэргээр наймаалцаж, дэлхий нийтэд шившгээ тарих хэмжээнд хүрчихсэн хэрэг үү.
Б.Баярсайханыг “боловсрол”-гүй гэдэг асуудал зүгээр ч нэг гараагүй. Түүний намтарт 1991 онд Монгол Улсын Багшийн сургуулийг төгссөн гэж байдаг. Гэтэл тухайн үед тус сургууль коллеж байсан. Мөн 1999 онд Монгол Улсын  сэтгүүлзүйн ангийг төгссөн гэж бас байдаг. Үнэн хэрэгтээ Монгол Улсад ийм сургууль байдаггүй. Харин Хэвлэлийн хүрээлэн дэх зургаан сарын дээд курс л гэж бий. Энэ мэтчилэн сурч, төгссөн сургуулиа ч намтартаа буруу бичдэг учраас дээрх яриа гарсан гэдгийг тойрон хүрээлэгчид нь хэлдэг. Түүнчлэн одоо ажиллаж байгаа яамандаа ч өөрийн хүрээллийн хүмүүсээ оруулж, цуглуулсан гэдгийг нь хамтран ажиллагсад нь баталдаг. Тийм байтал АНУ-д консул болгочихоод араас мөн л ах, дүү, найз нөхдийг нь үдэн гаргасаар байх хэрэг үү.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан