Төрийн ордон эзгүй байна! УИХ-ын гишүүд сайн дураараа тарсан юм биш үү

Энэ удаагийн парламент онцлогтой. Онцлогтой гэж хэлж буй учир нь нэг нам хэт олонх буюу 65 суудалтай ажиллаж байна. Тэд ийм олуулаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар ажиллахын зэрэгцээ өөрсдийн бүрдүүлсэн УИХ-г тарааж, ээлжит бус сонгуулийг явуулахаар зэхэж байгаа.
МАН-ын олонхоос бүрдсэн энэ удаагийн УИХ-д хулгайч, хүчиндэгч, гэмт хэрэгтэн, концессчин, ЖДҮ-чин гээд болох, бүтэхгүй нөхдүүд бүгд бий гэж намын дарга У.Хүрэлсүх нь хэлсэн. Тэгэхээр өөрсдийн  энэ алдааг ухаарч, УИХ-д ажиллах чадамжгүй болжээ гэж үзээд УИХ-ыг тарааж байгаа бол олон нийт дэмжиж 2020 оны зургаан сарын дүнг нь одоо тавиад өгөхөд бэлэн байна.Түүнээс иргэдийн сэтгэл хөөрлийг далимдуулан УИХ-ыг тарааж, дахин өөрсдөө УИХ-ын гишүүнд нэр дэвшихээр санаархаж байгаа бол эсэргүүцнэ.
Нэг үгээр хэлбэл энэ удаагийн парламентад сууж буй гишүүд сонгуульд нэр дэвшиж дахин УИХ-д орж ирэхгүй гэвэл олон нийт тарахыг нь дэмжиж  байна. Гэтэл одоогийн УИХ-ын гишүүд  ирэх сард зохион байгуулахаар бэлтгэж буй ард нийтийн санал асуулгатай  хамт ээлжит бус сонгуулийг хамтатган явуулж өөрсдөө УИХ-д нэр дэвших санаархалтай байгаа нь олон нийтийн дургүйцлийг хүргэж буй. Онцлоход, УИХ-ыг тараах бичигт УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж, энэ тухай сенсаци олон нийтэд хүчтэй хүрч эхэлмэгц УИХ-ын үйл ажиллагаа нам “зогсов”. Албан бусаар УИХ-ыг тараах асуудлыг, албан ёсоор ард нийтийн санал асуулгын тухай ярих ёстой өдрүүд өнгөрч байх ёстой байтал Төрийн ордон эл хуль , нам гүм боллоо.
Өнгөрсөн даваа гаригт гэхэд МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдаж ард нийтийн санал асуулга  явуулах өдрийн тов, мөнгөн дүн зэргийг хэлэлцэх байсан. Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж мөн дээрх асуудлыг хэлэлцэх байв. Гэтэл хуваарийн дагуу зарлагдсан бүх хурлууд ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хуралдсангүй. Шалтгаан нь УИХ-ын гишүүд тойрог руу  гаа явсантай холбоотой. Энд товлосон хурал тэдэнд хамаагүй бололтой.
Мөн Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх ёстой 14 хоногийн долоо хоног нь ийнхүү өнгөрлөө. Гэтэл тэд уг асуудлаар ямар байх, суурь илэрхийлэх нь ч тодорхойгүй байна. Гишүүд эзгүйгээс болж сүүлийн үед Төрийн ордонд ажил хийж байгаа хүнгүй нам гүм байна. Үүнийг үзсэн хүмүүс “УИХ САЙН ДУРААРАА ТАРЧИХСАН ЮМ БИШ ҮҮ” хэмээн дүгнэж байна. УИХ-ыг тараах бичигт гарын үсэг цуглуулж, УИХ-аар хэлэлцэхгүйгээр өөрсдөө тарчихжээ гэж олон нийт хошигнон дүгнэж байна.

Т.Хулантахь
Эх сурвалж: isee.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан