ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг дахин хорив


Эрүүл мэндийн даатгалын сангийн үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахдаа хүүгийн орлогыг нь хувьдаа завшсан байж болзошгүй хэргээр Эрүүл мэндийн даатгалын газрын дарга Ч.Алтанхуягийг шалгаж буй тухай мэдээлэл өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ.
Харин түүнд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тогтоосон цагдан хорих шийдвэрийг гурав хоногийн өмнө өөрчилж Монгол Улсын хилээр гадагш гарахгүй байх хязгаарлалт тогтоож, нэр бүхий хүмүүстэй уулзахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан билээ.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн прокурорын газраас гаргасан гомдлыг үндэслэн Ч.Алтанхуяг, н.Баярхүү нарыг 461-р ангид 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон байна.  Баярхүү нь түүний удирдлагад хамт ажилладаг аж.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан