Дэвид Бекхэм шигшээгээ дасгалжуулах уу?


Английн "Манчестер Юнайтед” болон Испанийн "Эзэн хааны баг”-ийн тоглогч асан Дэвид Бекхэм шигшээ багтаа ажиллах талаарх мөрөөдлөө хүмүүстэй хуваалцсан байна.
 
"Английн Хөлбөмбөгийн Холбооны удирдлагууд намайг шигшээ багийн ахлагчаар олон жил амжилттай тоглосон болохоор л шигшээгийн ахлах дасгалжуулагчид нэр дэвшигчээр авч үзсэн байх.
Хэрэв надаас "Шигшээ багийг удирдах боломж гарвал яах байсан бэ?” гэж асуувал мэдээж бодож үзэх л байсан, учир нь, би  үндэсний шигшээгээ үнэн сэтгэлээсээ дэмждэг англи хүн. Харин энэ ажлыг сайн хийж чадах байсан уу гэвэл өөр хэрэг. Юу ч болоо билээ, хэн мэдэхэв.
Энэ бол мөрөөдлийн ажил, гэхдээ энэ ажлыг яг одоо Гарет Саутгейт гайхамшигтай хийж байна. Тэр шигшээ багтаа эрч хүч, баяр баясгаланг эргүүлэн авчирч чадсан. Тиймээс ч намайг оруулаад бүх л хөгжөөн дэмжигчид баяртай байгаа” хэмээн алдарт Бекс өгүүлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан