“Алтан босго академи” сургууль Монгол бахархалтай дэлхийд танигдах, Монгол иргэнийг төлөвшүүлнэ…


“Алтан босго академи”- Монгол сэтгэлгээтэй, Монгол бахархалтай дэлхийд танигдах, Монгол иргэнийг бид төлөвшүүлнэ…
Аав, ээжийнхээ гараас хөтөлж, багшдаа бэлэглэх баглаа цэцгээ тэвэрсэн сурагчид дуу хөгжим хангинасан Алтан босго академи сургуулийн гадаах талбайд цуглажээ.
Олон жилийн түүхтэй хувийн дунд сургуулиудын дэргэд босгоо нээгээд гуравхан жилийн нүүрийг үзэж байгаа хэдий ч богино хугацаанд эцэг эхчүүд, сурагчдынхаа талархалыг хүлээж чадсан Алтан босго академи сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 3-ны өдрийн 9:30 цагт эхэлж, төрийн дууллаа эгшиглүүлсэн юм.
Гурван жилийн өмнө анх 33 хүүхэдтэй сургуулиа нээж байсан бол өдгөө 120 гаруй суралцагчидтай хичээлийн шинэ жилээ угтаж авч байгаа нь тус сургуулийн өнгөрсөн хугацааны ажлын амжилт, сурагчдын сургалтын чанарыг харуулж байгаа болов уу.  “Алтан босго академи” сургууль энхрий үрсээ итгэл хүлээлгэн даалгах эцэг эхчүүд  жил ирэх тусам нэмэгдэх болжээ.
Нээлтийн арга хэмжээг нээж “Алтан босго академи” сургуулийн Ерөнхий захирал М. Ганцэцэг үг хэллээ. 
Тэрбээр: 
“Манай сургуультай танилцаж  буй хайрт хүүхдүүд, хүндэт багш нар болон эрхэмсэг ноёд хатагтай  та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
“АЛТАН БОСГО АКАДЕМИ”сургууль нь даяарчлал, өнөөгийн боловсролын хөгжлийн чиг хандлагад нийцсэн чадамжуудыг эзэмшүүлэхээр гадаад дотоодын нэр хүнд бүхий сургуулиудтай нягт хамтран ажиллаж тэдгээрийн сургалтын хөтөлбөрийг өөрийн сургуулийн сургалтын хөтөлбөртэй хослуулан хэрэгжүүлж, цаашид олон улсад хүлээн  зөвшөөрөгдсөн их дээд сургуульд элсэн суралцахад гүүр, чиглүүлэгч нь болон сургалт хүмүүжлийн цогц үйлчилгээг  хүргэж байна.
Манай сургууль нь Монгол сэтгэлгээтэй, Монгол бахархалтай дэлхийд танигдах Монгол иргэнийг төлөвшүүлэх зорилгынхоо хүрээнд даваагаас  баасан гаригуудад их хотын агаарын бохирдол, замын түгжрэлээс ангид сощиал, интернэтээс хол, байгалийн сайханд,  вакуум орчинд, эрүүл хоол хүнсээр хангаж ерөнхий эрдмийн хичээлийг стандартаас давсан түвшинд олгож байна .
Мөн амьдрах ухаан, брэнд сургалт,  бүжиг, морин хуур,төгөлдөр хуур,бие хамгаалах урлаг гэх мэт хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн сургалт хүмүүжлийн ажлыг эцэг эхчүүдийн  хүүхдэдээ зориулах цаг завыг хэмнэн  суралцагчдынхаа итгэлийг алдахгүй байх зарчимд тулгуурлан зохион байгуулж байна.
Дунд  сургууль – Их сургуулийн залгамж холбоог хангаж “2+2 хөтөлбөр”-ийн хүрээнд  мэргэжлийн чиг баримжаа олгон хятад, англи, орос хэл, байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалт  явуулж байна.
Манай сургуулийн төгсөгчид нь:
  • Хятад хэлний НSK,
  • Англи хэлний TOEFL IELTS,  SAT,
  • Орос хэлний TORFL  шалгалтуудыг амжилттай өгсөн төгсөгчид маань хамтран ажиллаж буй Монгол, Хятад, Англи, Америк, Орос, Сингапур зэрэг улсуудын чансаа өндөр их дээд сургуулиудад элсэлтийн шалгалтгүйгээр  оюутны хөнгөлөлт ба тэтгэлэгт хамрагдах боломжийг та бүхэнд дуулгахад таатай байна. 
Эрүүл чийрэг бие бялдартай, оюуны өндөр чадамжтай, зөв төлөвшилтэй  хүн  болгон хүмүүжүүлэх нэгэн зорилгын төлөө зорин тэмүүлж буй хайрт хүүхдүүд, багш, эцэг эхчүүд  та бүхэнтэйгээ  хамтран ажиллаж байгаадаа  баяртай байна. ”Алтан босго академи” эзэд нь та бүхэн билээ” гэсэн юм. 
Мөн хичээлийн жилийн нээлтэд МУСТА, дуучин О.Анхаа, Б.Халиун нар ирж, хүрэлцэн ирсэн зочидод ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд урлагийн хос гэр бүлийн хүү нь тус сургуульд суралцдаг байна.
“АЛТАН БОСГО АКАДЕМИ” СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НЭГ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН 
Итгэлийн гэрэл, сэтгэлийн оч болсон хүүхдүүд маань үргэлж баяр баясгалан, гэрэл гэгээтэй байж сайн сурч, хүмүүжих нь тус сургуулийн багш, сурагч, эцэг эхчүүдийн гурвалсан холбоо. Бид нэгэн гэр бүлийн гишүүд шиг хамтран ажилладаг.
Мөн “үнэнч шудрага,хүндэтгэлтэй,үүрэг хариуцлагатай за өндөр ур чадвартай,үр дүнтэй үйлчлүүлэгчид чиглэсэн сургалтын зүй зохистой ашиглан суралцагчидаа монгол сэтгэлгээтэй олон улсын тавцанд гаргах  нь тус сургуулийн үнэт зүйл” юм.
“АЛТАН БОСГО АКАДЕМИ” СУРГУУЛИЙГ СОНГОХ 9 ШАЛТГААН:
Итгэлийн гэрэл, сэтгэлийн оч болсон хүүхдүүд маань үргэлж баяр баясгалан, гэрэл гэгээтэй байж сайн сурч, хүмүүжих нь тус сургуулийн багш, сурагч, эцэг эхчүүдийн гурвалсан холбоо. Бид нэгэн гэр бүлийн гишүүд шиг хамтран ажилладаг.
Мөн “үнэнч шудрага,хүндэтгэлтэй,үүрэг хариуцлагатай за өндөр ур чадвартай,үр дүнтэй үйлчлүүлэгчид чиглэсэн сургалтын зүй зохистой ашиглан суралцагчидаа монгол сэтгэлгээтэй олон улсын тавцанд гаргах  нь тус сургуулийн үнэт зүйл” юм.
“АЛТАН БОСГО АКАДЕМИ” СУРГУУЛИЙГ СОНГОХ 9 ШАЛТГААН:
1.      “АЛТАН БОСГО АКАДЕМИ” сургууль нь: Монгол  улсын ерөнхий боловсролын стандарт сургалтыг  стандартаас давсан төвшинд гүнзгийрүүлэн сургалт явуулах ба  гадаад хэлний  /Хятад,Англи,Орос хэл/  шинэлэг, шилдэг
чанартай, үр дүнтэй, эрчимжүүлсэн сургалтыг явуулдаг.
2.       Даяаршилтай  хөл нийлүүлэн  үр ашигтай, тогтвортой нийгэм рүү хөтлөх, боловсролын системийг сайжруулах, хүүхэд залуучуудыг одоо болон ирээдүйд шаардлагатай чадваруудыг эзэмшүүлэхээр гадаад дотоодын ижил төстэй сургуулиудтай хамтран ажиллаж суралцагчдад зохицсон уян хатан их дээд сургуулийн 2+2 хөтөлбөр хэрэгжүүлдэг.
3.      Хүн амын нягтрал ихтэй Улаанбаатар хотын гадна эрүүл  цэвэр агаарт их  хотын агаарын бохирдол  замын түгжрэлээс хол байгалийн сайханд сурагчид даваа гаригаас  баасан гаригт  сургуулийн дотуур байранд амьдарч сошиал ертөнцөөс ангид вакуум орчинд  сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулдаг тул эцэг эхчүүд хүүхэддээ анхаарал тавих ачааллаас бага ч болов хөнгөлөгдөн ажил хөдөлмөрөө тайван хийх боломж бүрдэнэ.
4.      Үндэсний  чадварлаг багш нараас гадна  гадаадын их дээд, дунд сургуулиудаас мэргэжилтэн багш нар урилгаар ирж ажилладаг.
5.      Урлаг спортын хүүхэд хөгжүүлэх дугүйлан,секц, монгол ёс заншил өв уламжлал, брэнд сургалт, амьдрах ухаанд суралцах, мэргэжил олгох гэх мэт сургалттай бөгөөд төгсөгчид давхар  мэргэжил эзэмшин мэргэжлийн үнэмлэхтэй төгсөх.
6.      Манай сургуулийг төгсөгчид нь: Монгол улсын ЭЕШ, Хятад хэлний  НSK Англи хэлний TOFFLE, IST, SAT, , Орос хэлний TOREL шалгалтуудыг амжилттай өгч ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн дотоод, гадаадын чансаа өндөр их дээд сургуульд элсэлтийн шалгалтгүй хөнгөлөлт эдлэх ба 100 % -ийн тэтгэлэгт хамрагдана.
7.      Дэлхийн аль ч улсад очсон дэлхийн хамгийн том улсуудын хэлээр чөлөөтэй харилцах,өөрийгөө илэрхийлэх,өрсөлдөх чадвартай өв тэгш бие бялдар,урлаг гоо зүйн өндөр боловсролтой чадварлаг бие хүн бэлтгэнэ.
8.      Төлбөрийн хувьд уян хатан хувааж төлбөр төлөх боломжтой ба банкны сургалтын зээлд хамрагдах боломжтой.
9.      Мэдээллийн дэвшилтэт технологид суурилсан сургалтын арга зүй, суралцагчийн үнэлгээний систем, номын сан, хичээлийн хуваарь, ирц бүртгэлийн систем, эцэг эх багштай харилцах боломж бүхий веб хуудас, сургалтын  болон удирдлагын бүхий л үйл ажиллагааг программчилсан цахим сургууль…
СУРГУУЛИЙН ОРЧИН КАЛЕНДАРЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨ:
“АЛТАН БОСГО АКАДЕМИ” цогцолбор  сургууль нь  хүн   амын нягтрал ихтэй Улаанбаатар хотын гадна эрүүл цэвэр агаарт / Улаанбаатар хотын төвөөс 18 км / байрладаг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 250 хүүхдийн багтаамжтай сургууль, 200 хүүхдийн дотуур байртай үйл ажиллагаагаа явуулж байна.
  • Манай сургуульд суралцагчид хамран сургах тойргийн хязгаарлалт байхгүй.
  • Сургуулийн стандартын шаардлага хангасан сурах орчин буюу хичээллэх анги танхим, хоолны газар, сургалтын техник хэрэгсэл, сургалт дэмжсэн хэрэглэгдэхүүн материаллаг бааз, номын сан, биеийн тамирын талбай зэрэг сургалтын таатай орчин бүрдсэн.
  • Сурагчдад маань  гэрээсээ хол  24 цагаар  байрлаж суралцах хүүхдүүдийн тав тухтай цэвэр тохилог амьдрах орчинтой
  •  Дотуур байранд  нэг өрөөнд 4-6 сурагч байрлаж, охид, хөвгүүд өөр өөр байранд амьдрана
  • Сурагчдын оюун санаа ,бие бялдар, чөлөөт  цагаа өнгөрүүлэхэд зориулсан дасгал хөдөлгөөнд шаардлагатай  танхимуудтай.
  • Аюулгүйн  системийг   шийдсэн камерууд, дотоод холбоо, хараа хяналттай
  • Сургуулийн сэтгэлзүйч болон эмчтэй
  • Дотуур  байранд хүүхдүүдтэй ярилцах, чөлөөт цагийг нь хамт өнгөрүүлэх, хүссэн үед   хичээлээ асуух давтлага авах  боломжтой багш нартай
    • Мэдээллийн дэвшилтэт технологид суурилсан сургалтын арга зүй, суралцагчийн үнэлгээний систем, номын сан, хичээлийн хуваарь, ирц бүртгэлийн систем, эцэг эх, багштай харилцах боломж бүхий веб хуудас, сургалтын  болон удирдлагын бүхий л үйл ажиллагааг программчилсан “цахим сургууль”
    • Анги дүүргэлт 1 бүлэгт 16-20 суралцагчаас хэтрэхгүй байна.
ЧАНАРЫН БОДЛОГО: 
“АЛТАН БОСГО АКАДЕМИ” цогцолбор  сургууль нь  академик мэдлэг болон олон улсын сургалтын хөтөлбөрийг үндэсний хөтөлбөртэй  хослуулан хэрэгжүүлэн монгол сэтгэлгээтэй монгол бахархалтай дэлхийд танигдах монгол иргэнийг  бэлтгэхдээ дараах бодлогыг баримтлан ажиллана.
Сургуулийнхаа зорилго,зорилт,төлөвлөлтийг стратеги төлөвлөгөөний дагуу олон улсын чанарын тогтолцоо стандарт  болон Монгол улсын хууль тогтоол,дүрэм журмыг баримтлан хэрэгжүүлж  ажиллана.
Багшлах боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллахад анхаарч нийгмийн халамж үйлчилгээ болон мэргэжил дээшлүүлэхэд сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэн байнга дэмжин ажиллана
Дотоод хяналт шалгалтыг идэвхитэй ажлуулан алдаа дутагдалгүй эрүүл орчинтой хамт олонг бүрдүүлэх ба манай сургууль,миний сургууль гэсэн сэтгэлгээтэй ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлнэ.
Сурагчид болон тэдгээрийн эцэг эхчүүдийн шинэчлэн өөрчлөгдөх   хүсэл сонирхол шаардлагад нийцсэн сургалт хүмүүжлийн ажлыг идэвхижүүлэх. Сургууль-эцэг эх-сурагчид хамтран ажиллах зарчмыг баримтлан үйл ажиллагаандаа дүн шинжилгээ хийж чанарыг эрхэмлэн алдаа дутагдалаа дор бүрд нь сайжруулан  ажиллана
Тус сургууль нь эцэг эхчүүд сурагчдын хамгийн хүсэн хүлээсэн ЭКО КАМПУС байх болно.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:
  1.  Монгол улсын ерөнхий боловсролын сургалт
  2.  Гадаад хэлний сургалт
  3.  Дунд сургууль их сургуулийн холбоо
  4.  Тэтгэлэгт хөтөлбөрүүд
  5.  Их дээд сургуулийн 2+2 хөтөлбөр
  6.  Хөгжүүлэх сургалт
  7.  Монгол ёс заншил өв уламжлал сургалт
  8.  Амьдрах ухаан сургалт
  9. Брэнд сургалт
  10. Харилцааны болон нийгэмших сургалт
“АЛТАН БОСГО АКАДЕМИ” СУРГУУЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ СУРГУУЛИУД:
НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ГЭРЭЛ ЗУРАГТ: 
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан