В.Путины охид


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр охинтой бөгөөд түүний гэр бүл тун нууцлагдмал. Тэрээр охидынхоо тухай:
-Миний охид эх орондоо амьдардаг, Оросоос өөр оронд хэзээ ч амьдарч байгаагүй.
-Тэд зөвхөн Оросын их, дээд сургуульд суралцсан. Би тэднээр бахархдаг.
-Охид маань шинжлэх ухаан, боловсролын салбарт ажиллаж байгаа. Миний охид Европын гурван хэлээр чөлөөтэй ярьдаг.
-Тэд улс төрд ямар ч хэлбэрээр оролцдоггүй хэмээн хэлжээ.
Том охин Мария нь 1985 онд Ленинград (одоогийн Санкт-Петербург) хотод төрсөн. Маша 2011 онд Москвагийн Улсын их сургуулийн Анагаах ухааны факультетийг эмнэлгийн зэрэгтэй төгсөж, Оросын Хүүхдийн эндокринологийн хүрээлэнгийн дэргэдэх Эндокринологийн судалгааны төвд дадлага хийж байж. Анагаах ухааны докторын зэрэгтэй. Тэрбээр Англи, Голланд,, Франц хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд хүүхдийн эндокринологич мэргэжилтэй, анагаах ухааны салбаын эрдэм шинжилгээний ажилтан, эмч юм. Хамгийн сүүлийн мэдээллээр Мария хорт хавдрын судалгаа, эмчилгээнд чиглэсэн Номека эмнэлэгийн цогцолбор Санкт-Петербург хотод байгуулхаар хамтран ажиллаж байна. Номека эмнэлэгийн цогцолбор 20,000 өвчтөнийг хүлээн авах хүчин чадалтай бөгөөд жилд 10,000 мэс засал хийх боломжтой юм. 2021 онд эмнэлэг нээлтээ хийнэ. Уг төсөл нь 100 хувь хувийн хөрөнгө оруулагч нараас санхүүжиж буй төсөл аж.
Дүү Катерина нь Путиныг Герман улсад ажиллаж, амьдарч байхад төржээ. Физик, математикийн ухааны докторын зэрэгтэй. Москвагийн Улсын Их Сургуульд ажилладаг. Москвагийн Улсын Их Сургуулийн дэргэд Москва хотын шинжлэх ухаан, технологийн хөндийг бий болгох томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлж байгаа. Катя Москвагийн Улсын Их Сургуулийн Цогц Системийн Математик судалгааны хүрээлэнд ажиллаж байхдаа сэтгүүлчдэд тархины цахилгаан импульсийг хянахад чиглэсэн технологийн дэвшлийн талаар хэд хэдэн сонирхлтой ярилцлага өгсөн байдаг.
скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан