Сэргэн мандалтын үеийн уран зургын нууцаас


\"\"
Италийн сэргэн мандалтын үеийн бурхны уран зургуудад нэгэн нууцлаг зүйл байдаг. Тэр нь юу вэ гэвэл Аврагч эхийн тэвэрсэн хүүхдийг аймшигтай муухайгаар дүрсэлсэн байх нь элбэг.
\"\"
Орчин үеийн хүмүүс эдгээр зургуудыг үзээд тухайн үеийн уран зураачид зураг зурж чаддаггүй байсан юм уу, яагаад заавал хүүхдийн дүр төрхийг ийм муухайгаар дүрсэлдэг байсан юм болоо гэсэн сэтгэгдэл төрдөг ажээ.
\"\"
\"\"
Гэтэл үүний бодит шалтгаан нь өөр уг сурвалжтай юм байна. Эдгээр зургуудын ихэнх нь  14-р зууны үе буюу Европын Сэргэн мандалтын үед зурагдсан байх ба тухайн үед Италид Ренесанс буюу Сэргэн мандалтын үе ид дэлгэрэн хөгжиж байжээ. 
\"\"
Бурхны зураг дээрх бяцхан хүүхдийг ингэж зурах явдлыг тухайн цаг үед ”гомункул”гэж нэрлэдэг байсан бөгөөд учир нь тухайн үеийн шашны дэг жаяг ёсоор Иисус Христыг дөнгөж төрсөн бяцхан хүүхэд шиг биш том болсон хүний дүр төрхтэйгээр зурах заншил илүү түгээмэл байсан аж.
\"\"
\"\"
\"\"
\"\"
Нэгэнт тэр цаг үед ийм зан заншил оршиж байсан болохоор тухайн үеийн зураачид энэ дэг жаягийг дагахаас аргагүй байсан ажээ. Харин Ренесанс буюу Сэргэн мандалтын үе Европ тивд хөгжиж эхэлсэнээс хойш уран зургын төрөлд жирийн хүмүүсийн зургыг зурах явдал илүү түгээмэл болж энэ салбарт шинэ хувьсгал гарах болсон байна. 

Ж.Батдорж
Эх сурвалж: Guren.mn скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан