Халимагт 15 метр өндөр Буддын хөшөө барьж байна

ОХУ-ын Халимагийн Лагань хотод барьж байгаа Буддын хөшөө Орост хамгийн өндөр Буддад тооцогдож байна.
15 метр өндөр, 30 тонн жинтэй энэ хөшөөний нээлт ирэх есдүгээр сарын 22-нд болох юм. Нээлтийн товыг Халимагийн тэргүүн лам Тэло Тулку Ринпоче тогтоосон байна.
Ринпоче “Ойрын ирээдүйд дэлхийд дайн дажин дэгдэж, өлсгөлөн, өвчин зовлон дэгдэж, олон хүн амь насаа алдана. Энэ бүх зовлонг даван гарахад Будда тусална. Олон хөшөө барих тусам бидний туулах зовлон багасах юм” гэж ярьжээ.
Дашрамд дурдахад Улаанбаатар хотын Зайсан толгойн баруун доод бэлд байх Бурхан багшийн хөшөө нь суурийн хамт 23 метр өндөр ажээ.

М.Сугар-Эрдэнэ
Эх сурвалж: Zindaa.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан