Торгууль нэрээр "шантааж" хийхэд ОЙМС чухал үүрэгтэй

Монгол Улсын 2019 оны төсөвт нийтлэг татварын бус орлогын хэмжээг 103.9 тэрбум төгрөг байхаар тусгасан. Үүний 43.9 хувь буюу 42,3 тэрбум төгрөгийг торгуулиас бүрдүүлэхээр болжээ. Ингэхдээ өмнөх онд батлагдсан нийт дүнгээс 11,1 тэрбум буюу 13.1 хувиар нэмэгдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, өмнө жил батлагдсан торгуулийн хэмжээнээс 13.1 хувиар илүү их мөнгө энэ жилийн улсын төсөвт төсөвлөгдөх ёстой гэмээр.
Сонирхолтой нь, татварын бус орлогыг бүрдүүлэхэд торгууль чухал үүрэгтэй байдаг гэвэл та итгэх үү?
Шуудхан хэлэхэд хууль сахиулах, хяналт шалгалт хийдэг байгууллагууд нь иргэн, ААН-ийг заавал торгож, улсад төсөв бүрдүүлэх үүрэгтэй болж таарч байна. Үүнд манай мэргэжлийн хяналтын байгууллага голлох үүрэгтэй оролцдог гэдэг нь сүүлийн үеийн үйл явдлуудаар батлагдаж байна.
Мэргэжлийн хяналтын байгууллага төсвийн орлогыг бүрдүүлэхийн тулд хамаг амьтны “улыг шагайх” боллоо. Мөн оймсондоо мөнгөө нуусан хэргээр сандралдаж ажил хийсэн болж харагдах гэв.
Үүний нэг жишээ нь CU, Circle K, VPoint зэрэг сүлжээ дэлгүүрүүдийг цэглэх гэнэ. Нийгмийн дунд шийдэгдээгүй олон асуудал байхад яагаад дээрх гурван байгууллагын үйл ажиллагааг цэглэх гээд байгааг гайхаад байх юм алга. Уг нь дээрх байгууллагыг бусад мухрын дэлгүүр, үйлчилгээний газруудтай харьцуулбал дэлхийн стандартад нийцсэн бөгөөд хамаагүй чанарын шаардлага өндөртэй, ариун цэврийн хувьд маш сайн гэж иргэд олон нийт үздэг.
Магадгүй мэргэжлийн хяналтын байгууллагын бас нэг хурган дарга дахиад л шантааж хийж, мөнгөө оймсондоо чихэх гэсэн санаа агуулж байгааг үгүйсгэхгүй.
Оймсны хошин шог дэлгэгддэг өдрийн маргааш нь мэргэжлийн хяналтын байгууллагын цахим сайтад “Шалгалтаар ТҮЦ-нд тамхи худалдаалж байсныг илрүүлэв” гэх гарчигтай хошин мэдээлэл нийтлэгдэв. Байцаагчид ТҮЦ-үүдийг шалгаж, тамхи худалдаалж байсан иргэнийг илрүүлснээ гайхаж байх хооронд дээгүүрээ хурган дарга нарынх авлига авч байсан булайг нь АТГ дэлгээд хаяв. Ёстой л дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэж энэ дээ.

Г.Тэмүүлэн
Эх сурвалж: Өнөөдөр сонин
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан