
Энэ тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Энэ онд тохиож байгаа Халхын голын ойг тэмдэглэх үеэр БНХАУ-тай байгуулсан шиг Стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээг ОХУ-тай байгуулах юм. 1991 онд ОХУ-тай байгуулсан Стратегийн түншлэлийн гэрээг шинэчлээд иж бүрэн гэдэг үг нэмнэ. Тэгэхээр манай улсын гадаад бодлого зогсолтгүй үргэлжилж, сайжирч байгаа нь энэ процессоос дэлхий дахинд харагдаж байгаа байх. Бид бүх харилцаа холбоогоо нэг шатаар ахиулж чадсан гэсэн үг” үг гэлээ.
Эх сурвалж: eagle.mn