
Украины Ерөнхийлөгч уулзалт болох газрын талаар хэлэхдээ, Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко биднийг Минскт хүлээн авбал баярлах болно хэмээгээд, бид ямар нэг зүйлийг өөрчилж, дипломат форматыг үгүйсгээгүй, харин уулзах санал тавьж байгаа гэдгээ онцолсон байна. “В.Зеленский сонгуулийн кампанит ажлынхаа үеэр өгсөн амлалтууддаа хүрвэл түүнтэй уулзах боломжтой” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч энэ сарын эхээр мэдэгдсэн билээ.
Э.Хулан