Хотын Захирагч Эрчим хүчний аж үйлдвэрийн газрын төлөөллийг хүлээн авч уулзлаа


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан БНСУ-ын Эрчим хүчний салбарын төлөөлөгч Ким Чанг Сөү болон Эрчим хүчний аж үйлдвэрийн газрын бусад албаны төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах зэрэг төсөл, хөтөлбөрүүд болон бүтээн байгуулалтын ажлыг хийхэд бие даасан эрчим хүчний эх үүсвэртэй хотхон байгуулах, сэргээгдэх эрчим хүчний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хоёр тал санал солилцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Та бүхний хэрэгжүүлэхээр санал тавьж буй төсөл хөтөлбөр бидний одоо хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэхээр зорьж буй томоохон төсөл хөтөлбөрүүдтэй уялдах нь чухал. Эрчим хүчний эх үүсвэрийн асуудал чухал боловч бид Засгийн газар, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо болон нийсэлийн Засаг даргын Тамгын газар бүгд энэ талд саналаа нэгтгэж ажиллах нь зүйтэй гэж үзэж байна” хэмээв.
БНСУ-ын Эрчим хүчний салбарын төлөөлөгч Ким Чанг Сөү “Монгол Улс, БНСУ-тай 1990 онд дипломат харилцаа тогтоосон, гуравдагч хөршийн найрсаг харилцаатай, олон улсын түвшинд ч бие биеэ харилцан дэмжиж ирсэн уламжлалтай. Хоёр улсын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт өргөжиж байна. Түүнчлэн Сөүл хотоос гадна Инчон, Бусан, Намьянжү, Тэжон, Гёнсанбук, Кёнги зэрэг хот, мужуудтай найрамдалт харилцаатай хамтран ажиллаж байгаа бөгөөд соёл, урлаг, боловсрол, хүрээлэн буй орчин, агаарын бохирдол, ухаалаг хот, хот төлөвлөлт, нийтийн тээвэр, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг салбарт хамтын ажиллагаа улам өргөжиж байгаад сэтгэл хангалуун байдаг. Цаашид ч хамтарч ажиллах олон үр өгөөжтэй салбарууд байна. Энэ эрчим хүчний төсөлд хамтарч ажиллаж, үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэсскачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан