Ээжийнхээ утсаар тоглож байгаад өрөнд оруулав


Калифорни мужийн Сан-Диего хотын оршин суугч хоёр настай охин Рейна (Rayna) эхийгээ унтаж байхад нь цахим худалдааны Amazon сайтаар 430 ам.долларын буйдан захиалсан байна.

Изабелла Макнил (Isabella McNeil) гэрийн тавилга сонирхож байгаад Amazon-ы аппаа хаалгүйгээр охиндоо өгчээ. Хэсэг зуур зүүрмэглээд сэртэл захиалсан буйданг нь явуулсан гэсэн мэдэгдэл гар утсанд нь ирснийг хараад мэл гайхав гэнэ. 

“Би ёстой шооконд орсон. Зүүдэндээ захиалчихсан юм болов уу гэж бодож амжсан шүү” хэмээн бүсгүй өгүүлэв.

Хатагтай Макнил захиалгыг буцаахыг оролдсон боловч торгуульд 79 ам.доллар, хүргэлтийн 100 ам.доллар төлөх шаардлагаас улбаалаад аргагүйн эрхэнд авчээ.

Охиныхоо захиалсан буйданг онлайнаар зарахыг оролдож байгаа бүсгүй бусад эцэг, эхүүдийг сэрэмжлүүлэх зорилгоор цахим орчинд өөрийнхөө сургамжит түүхээс хуваалцжээ.
Эх сурвалж www.wikimon.mnскачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан