
“Өнгөрсөн ням гарагт удирдагч Ким Жөн Унтай уулзахад таатай байлаа. Бидний уулзалт маш сайхан болсон. Түүнтэй удахгүй дахин уулзана хэмээн найдаж байна” гэж Д.Трамп “Твиттер” хуудсандаа нийтэлжээ. Мөн тэрбээр үр дүнд хүрэхэд яарах шаардлагагүй гэдгийг онцолсон байжээ.
Э.Хулан