Колумбын тэргүүн Мадурогийн дэглэмийг дуусгавар болгохыг уриалав


Тамлуулсны улмаас амиа алдсан байж болзошгүй Венесуэлийн офицер Рафаэль Акостагийн үхлийн мэдээллийн дараа Колумбийн Ерөнхийлөгч Иван Дуке олон улсад хандан Николас Мадурогийн дэглэмийг дуусгавар болгохыг уриалжээ. 

Тэрбээр Твиттер хуудсандаа “Дэлхий дахин энэ дэглэмийг дуусгах ёстой хэмээн бичсэн байна. 

Мөн “хоригдож байх хугацаандаа тамлуулж байсны улмаас амиа алдсан ахмад Рафаэль Акоста Аревалогийн  үхэлд шүүмжлэлтэй” хандаж байгаагаа мөн илэрхийлсэн байна. 

Энд дуулгахад, төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр хоригдсон ахмад Рафаэль  Акоста Аревало нас барсан гэж Венесуэлийн Еөнхий прокурорын газар бямба гаригт мэдэгдсэн юм. Түүнийг шоронд байхдаа тамлуулсан гэдэг нь ил гэж өмгөөлөгч нь мэдэгдэж байлаа. 

Үүний дараа Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдо “олон улсын хараат бус шүүх эмнэлгийн шинжээчдийн группийг ” оролцуулан энэхүү хэргийг шалгахыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Хүний эрхийн Америк дундын комисс, Олон улсын эрүүгийн шүүхэд хандан уриалсан юм. 

Эргэн сануулахад, зургаадугаар сарын 23-24-ний өдрүүдэд төлөвлөсөн, мөн Николас Мадурог хөнөөх зорилготой байсан төрийн эргэлт хийх оролдлогыг эрх баригчид  таслан зогсоосон гэж Венесуэлийн Холбоо харилцаа, мэдээллийн сайд Хорхе Родригес өнгөсөн лхагва гаригт мэдэгдэж байлаа. Энэ төлөвлөгөөг Гуайдо мэдэж байсны дээр дэмжсэн гэж сайд онцолж байв. 
 
Г.Бямбасүрэнскачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан