Зурагттай ойр унтах нь таргалах шалтгаан болдгийг судалгаагаар тогтоожээ


Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн хэмжээнд таргалалт нэмэгдэж байгаа нь олон суурь хүчин зүйлээс шалтгаалж байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь электрон тоног төхөөрөмжөөс цацрах гэрэл гэж эрдэмтэд үзэж байна. 

Тодруулбал, АНУ-ын JUMA анагаах ухааны байгууллагаас 5 жилийн хугацаатай ажиглалт, судалгаа явуулсны үндсэн дээр байгалийн бус гэрэл нь тархийг амраадаггүйгээс гадна бодисын солилцоог удаашруулж таргалах шалтгаан болдгийг баталжээ. Харин эсрэгээрээ шөнийн цагаар зурагт, гар утас зэрэг электрон төхөөрөмжөөс хол унтсан хүмүүсийн зүрхний цохилт болон бодисын солилцоо нь хэвийн явагдаж байжээ. 

Тус судалгаанд  АНУ-ын 50 мужид амьдардаг 35-74 насны 43722 эмэгтэйг хамруулсан байна. Судалгаанд ямар нэг зүрх судасны өвчин илрээгүй, өмнө нь хорт хавдраар өвчилж байгаагүй, идэвхтэй амьдралын хэв маягтай эмэгтэйчүүдийг хамруулсан аж. 

Хүн хэвийн нойртой байснаар ой санамж сайжирч, сурах, ажиллах чадвар нэмэгддэг. Мөн хэвийн биеийн жинтэй байж, мэдрэлийн  гаралтай эмгэг тусах эрсдлийг бууруулдаг байна.Тиймээс унтахаасаа өмнө шаардлаггүй бүхий л цахилгаан хэрэгсэл, wifi зэргээ унтрааж, аль болох харанхуй орчинд унтахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.  

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан