Хятадын сарны аппарат судалгаагаа эхлүүлжээ


Энэ оны нэгдүгээр сарын 3-нд сарны ар талд газардсан, Хятадын "Чанъэ-4" аппарат судалгаагаа үргэлжлүүлэхээр унтлагын горимоос өөрөө "сэрсэн" тухай “Sina” цахим хуудас мэдээлжээ.
Тус цахим хуудсанд мэдээлснээр, сарыг тандагч лхагва гарагт Бээжингийн цагаар 13 цаг 26 минутад "сэрсэн" байна. "Чанъэ-4" аппаратын хувьд энэ нь дэлхийн хоногоор бол 14.5 орчим өдөр үргэлжилдэг, сарны долоо дахь өдөр болж байгаа аж.
"Чанъэ-4" аппаратыг өнгөрсөн оны 12 дугаар сарын 8-нд Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Сичан сансрын буудлаас хөөргөсөн юм. Уг аппаратыг сарны ар талын геологийн бүтцийг судлах зорилгоор бүтээжээ. "Чанъэ-4"  нэгдүгээр сарын 3-нд сарны нөгөө талд амжилттай газардсаныхаа дараа дэлхийн цорын ганц дагуулын ар талын гадаргуугийн анхны зургийг авсан билээ. Хятадын эрдэмтэд одоо "Чанъэ-5" аппаратыг бүтээж эхэлсэн бөгөөд сарны тойрог замд оруулахаар төлөвлөжээ. “Чанъэ” цуврал аппаратыг Хятадын домогт гардаг сарны охин тэнгэрийн нэрээр нэрлэсэн байна.скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан