КИНО УРАН БҮТЭЭЛЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ХИЙНЭ


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх киноны уран бүтээлчидтэй Театрын музейд уулзав. Уулзалтын эхэнд тэрбээр бүх нийтийг соён гэгээрүүлэх Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд  кино уран бүтээлчид голлох үүрэгтэй.  Монгол Улсын Засгийн газар уран бүтээлч та бүгдээс дэмжлэг хүсч байна. Кино урлагийг бодлогоор дэмжих зайлшгүй шаардлага тулгарсан байна.  Төр оновчтой бодлого хэрэгжүүлэх ёстой. Иймд салбарын уран бүтээлчдийн санал бодлыг сонсож, бодлогын баримт бичигт тусгах нь чухал учир уран бүтээлчидтэй нүүр тулан уулзаж байна гэдгээ хэллээ. Монгол Улсын Засгийн газраас  УИХ-д өргөн мэдүүлээд буй “Кино урлагийг дэмжих тухай” хуулийн төслийн талаар БСШУСЯ-наас товч танилцуулга мэдээллийг уран бүтээлчдэд өгөв. 

Сүүлийн 20 гаруй жилд нэгдсэн бодлогогүй, төрөөс дэмжлэггүй, хувь уран бүтээлчдийн сайн дурын хүсэл эрмэлзэл, санхүүжилтээр хөгжсөөр ирсэн энэ үед Засгийн газрын тэргүүн өөрийн санаачлагаар уулзалт зохион байгуулж санал бодлыг нь сонсож, эрхзүйн орчныг нь бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барьсан явдалд уран бүтээлчид талархлаа илэрхийллээ.



Контентийн хулгай, зохиогчийн эрхийн маргаан, үйлдвэрлэгч, түгээгч хоорондын ашиг хүртэх хувь, татварын дарамт, уран бүтээлчдийн нийгмийн хангамж, цалин хөлс, орлогын баталгаатай холбоотой зайлшгүй хуулиар зохицуулах шаардлагатай тулгамдсан асуудлуудыг ихэнхи уран бүтээлчид дурдаж байв. Иймд кино бүтээхэд оролцогч бүх талуудыг оролцуулсан салбарын нэгдсэн зөвлөгөөнийг Ерөнхий сайд өөрийн ивээл дор Төрийн ордонд энэ сарын сүүлээр зохион байгуулж нэгдсэн байр сууринд хүрэхээр болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Дарангуйлалд буй АН