Цахим сонгууль: "Ардын элч"-үүдийн өнгөрсөн цаг үеийн эерэг, сөрөг мэдээлэлтэй танилц...


2012 оноос эхлэн ард түмний дунд нээлттэйгээр явагдаж ирсэн ардын элчүүдийг  шалгаруулах “Ардын элч” санал асуулга 5 сарын 15-аас эхлэн орон даяар явагдаж байгаа.  Уг санал асуулга өнгөрсөн сонгуулийн жилүүдийн өмнө тодорхой сегмент тус бүрээр улс төрчдийн рейтингийг тогтоож, мэдээллийн технологийн хамгийн өргөн сүлжээг ашиглан нээлттэй ил тод хэлбэрээр амжилттай явагдаж ирсэн.  Энэ удаа ч мөн ирэх 2020 оны сонгуулийн жилийг угтан иргэдийг мэдээ мэдээллээр хангах, сонгогчийн боловсролыг дээшлүүлэх, сонголтыг оновчтой болгох, иргэдийн итгэлийг хүлээх  “Ардын элч” нарыг тодруулан таниулах зорилгоор явуулж байгаа юм.
“Ардын элч”-д ард түмнийг төлөөлж чадхуйц улс төрчдийг иргэд өөрсдөө нэр дэвшүүлж,  нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт ангилан байршуулсан. Түүнчлэн төслийн багийн зүгээс тухайн нэр дэвшигчтэй холбоотой танилцуулга, эерэг болон сөрөг мэдээллийг технологийн  хамгийн өндөр сүлжээг ашиглан байршуулжээ. 
Та дэмжиж буй нэр дэвшигчдээ www.ardiinelch.mn сайтаар нэвтэрч саналаа өгөөрэй. Мөн тухайн нэр дэвшигчдийн зурган дээр дарж, Ардын элч-үүдийн танилцуулг, түүнтэй холбоотой өнгөрсөн цаг үеийн эерэг, сөрөг бүхий л мэдээллийг уншиж танилцах боломжтой. 
Энэхүү судалгаа нь ямар нэг нам, байгууллага, хувь хүний захиалгаар бус “Ардын элч” сэтгүүл ХМХ-ээс зохион байгуулагдаж байгаа болно.
88105683, 911105318 88097557, 88103521 утсанд холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Имэйл: Medee99@yahoo.com
скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Дарангуйлалд буй АН