
Тоглоомын үйлдвэрлэлийн салбарын төлөөлөгчдийн үзэж байгаагаар, ДЭМБ-ын гаргасан шийдвэр нь НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцыг зөрчиж байна. Уг баримт бичигт хүүхдийн амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, насандаа тохирсон тоглоом тоглох, зугаа цэнгэлийн үйл ажиллагаанд оролцох, соёл, урлагийн амьдралд чөлөөтэй оролцох эрхийг баталгаажуулсан байдгийг тэд онцлон дурдсан байна. Дээр дурдсан хороо лхагва гарагт Өмнөд Солонгосын парламентын ордонд хэвлэлийн бага хурал зохион байгуулж, байр суурийнхаа талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.
Д.Жаргал