Сөрөг бодол бидний амьдралд ингэж нөлөөлдөг!


Бидний бодол эрүүл мэндэд асар их нөлөөтэй болохыг та мэдэх үү? Үргэлж сөрөг зүйлс бодож явах нь тухайн хүний үйл хэргийг бүтэмжгүй болгож, сэтгэл гутралд оруулах аюултай байдаг. Цаашлаад эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж, амьдралынх нь хамаг аз жаргалыг булаадаг аж. Тэгвэл тэрхүү сөрөг бодол бидний амьдралд, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг тухай мэдээллийг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ.
1 Өөрийгөө үзэн ядах
Өөртөө дургүй байх, өөрийгөө үзэх ядах нь амьдралд маш том нөлөөг үзүүлэх болно. Үүнээс болж та ямар ч урам зориг, итгэлгүй болж, өөрийгөө зүйл нэг хэнд ч хэрэггүй амьтан болгож хувиргадаг. Түүнчлэн өөртөө итгэлгүй, үргэлж өөрийгөө дутуу үнэлж, аливааг чадахгүй гэж боддог хүн аз жаргалтай, сайн сайхан амьдрах нь юу л бол… Үүнээс гадна бие сульдаж, зүрхний үйл ажиллагаа алдагдах аюултай. Хэрэв та ч бас ийм байдалд орчихсон, өөрийн царай зүс, боловсрол, итгэлгүй байдал зэрэгтээ дургүй хүрч, арчаагүй байдалдаа гутарч суугаа бол яг одооноос өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй. Хүн бүхэн төгс байдаггүй, танд ч мөн бусдаас ялгарах давуу тал байгаа бол түүнийгээ олж хөгжүүлэхэд хангалттай юм. Бусдад атаархаж тэдний гоё сайхан байдлыг гайхаж суухын оронд, өөрийгөө хайрлаж, чадна гэх итгэлээр тэтгээрэй.
2 Бусдад атаархах
Сайн сайхан яваа хүмүүст атаархаж, өөртөө гутарч явах нь таны амьдралаас аз жаргалыг булаан авах болно. Энэ нь таныг тайван амьдрахад саад болж, үргэлж өөртөө гутрах шалтгаан болох нь бий. Мөн сэтгэл санааг тогтворгүй болгож, үргэлж толгойг өвтгөж, цусны эргэлтийг удаашруулна. Тус асуудлаас гарахын тулд таныг юу онцгой болгодог, давуу талаа олж мэдэн, нээж илрүүлэхийн зэрэгцээ мөрөөдлөө биелүүлэхийн тулд хичээгээрэй.
3 Хардах
Бусдыг хардаж, сэрдэх нь амьдралыг маш төвөгтэй болгож өөрчилдөг. Энэ байдал удаан үргэлжилвэл, та сэтгэцийн эмгэгтэй болохыг ч үгүйсгэхгүй. Мөн хайртай дотны хүмүүсээ гомдоож, тэднийг өөрөөсөө түлхэхэд хүргэж мэднэ. Тиймээс бусдыг хардах муухай зангаа гээж, тэдэнд итгэл хүлээлгэж сурах хэрэгтэй. Магадгүй урьд нь хэн нэгэн таны итгэлийг алдаж, сэтгэлийг шархлуулсан байж болох ч, өнгөрсөн бүхнийг мартаад, өнөөдөр цоо шинээр эхэлж, бусдад итгэл хүлээлгэж сураарай. Эс бөгөөс эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, дархлааг сулруулна.
4.Хийсэн үйлдэлдээ харамсах
Хийсэн үйлдэл, хэлсэн үгэндээ харамсах нь арчаагүй, өөртөө итгэлгүй хүний зан араншин юм. Энэхүү байдлаас гарахын тулд та бүх сөрөг бодлоос өөрийгөө чөлөөлж, юу ч болсон хамаагүй гэх чөлөөт байр суурийг баримтлах шаардлагатай. Бүхнээс өөрийгөө чөлөөлснөөр, та илүү амар амгалан, тайван болж чадах төдийгүй сэтгэлийн дарамт шахалтаас зугтаж чадна. Хэрэв аймхай, зориггүй хэвээр байх аваас сэтгэл гутралд орж, дархлаа сулрах бөгөөд биед олон сөрөг шинж тэмдгүүд илэрнэ.
5 Айдас
Бид бүгд л ямар нэгэн зүйлсээс айж эмээдэг. Иймэрхүү сэтгэл хөдлөл бидний бие махбодид хүчтэй нөлөөлдөг. Хэрэв үргэлж ямар нэгэн зүйлээс айж явдаг бол, та байнгын хурцадмал байдалд байх аж. Үүний улмаас бүх мэдрэлийн эсийн дархлааны тогтолцоо сул дорой болж, цусны даралт ихсэх, шархлаа үүсэх зэрэг шинж тэмдэг илэрч болно. Мэдээжийн хэрэг, айдас нь олон алдаанаас зайлсхийхэд тусалдаг. Гэхдээ та зөв зохисгүй айдсыг ялгах чадварыг сурах хэрэгтэй.
6 Бухимдал төрж, эгдүүцэл хүрэх
Хүн ямар нэг зүйл таалагдахгүй байгаа нөхцөлд эгдүүцэл хүрч, бухимддаг. Бид бүгдээрээ л ямар нэгэн зүйлд шаардлага тавьж, тэр нь сэтгэлд хүрэхгүй бол бухимдаж эхэлдэг билээ. Харин иймэрхүү сэтгэл хөдлөл нь элэг, арьс, ходоодыг гэмтээж, тэр ч байтугай үе мөчинд сөргөөр нөлөөлдөг. Хэрэв та жижиг зүйлсэд ч ач холбогдол өгч, уурладаг бол энэ нь эрүүл мэнд, дотоод эрхтэнд тань муугаар нөлөөлж байгаа гэдгийг санах хэрэгтэй.
7 Шүүмжлэл
Үргэлж бусдыг шүүмжилж, сөрөг энергийг өөртөө хуримтлуулж явах нь үе мөчний өвчтэй болоход хүргэдэг. Та бусдыг шүүмжилж, тэднийг өөрчлөх гэж оролдох хэрэггүй. Хүн бүхэн өөр өөрийн гэх чадах юмтай байдгийг санаж, бусдыг гутаан доромжлохын оронд тэдэнд урам зориг хайрлаж, дэмжихийг хичээгээрэй
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан