Татвараа тааваараа төлье


Миний бие он гарсаар Монгол Улсын авто тээврийн хэрэгслийн тоог нэгээр нэмэгдүүлсэн юм. Түгжрэн түгжрэн машин унах төвөгтэй ч тааваараа суугаад зорьсон газартаа хүрнэ гэдэг автобусанд зоо паркын амьтад шиг зогсоогоороо шахдалцаж явснаас хамаагүй дээр шүү. Заа тэгээд салхи исгэрсэн саруулхан өглөө түгжрэлд дунд түнтэгнэнхэн явахад шидэт дохиур барьсан шинэхэн хувцастай цагдаа ах яалт ч үгүй дохилоо шүү. Жолооч болоод удаагүйг ч хэлэх үү ямар дүрэм зөрчиж яаж тэнэгтсэн бол гэж тэрхэн зуур бодоод амжив. Тэр ч ирлээ, амрыг эрье! гэлээ. Би ч мэдэн будилсан царай гарган сайн уу гэх зуур үнэмлэх, бичиг баримтаа гэв. Удалгүй өө та чинь өнгөрсөн оны татвараа төлөөгүй юм байна гэх нь тэр.
 
Саяхан жолооч болсон би татвар төлөх манатай л явна. Уучлаарай гэж хэлэхийн завдалгүй та татвараа хурдан төлөөрэй гээд 50 мянган төгрөгөөр торгоод яваад өгөв. Ажилдаа ирээд интернэтээс мэдээлэл харах зуураа татвар төлөх мөнгөөрөө торгуулснаа мэдээд жаахан харамсав. Гэхдээ одоо яаая гэхэв. Харин интернэт ухах явцдаа автомашины татвараа тааваараа сууж байгаад л төлчихдөг SocialPay аппликэйшний талаар мэдээлэл авлаа. Аяга кофе амтлангаа, хүүхдүүдээ эрхлүүлэнгээ гар утасныхаа ганц товч дараад л автомашины татвараа төлчихдөг болсон цагт бид амьдарч байна. 
 
Цахимаар угаасаа л төлдөг байсан гэж хэлэх байх гэхдээ тэгэхийн тулд зөвхөн автомашины татвар, төлбөр төлөхөд зориулсан http://www.smartcar.mn сайтад нэвтрэх эсвэл аппликэйшнийг татах хэрэгтэй. Харин дараа нь энэ аппликэйшний хэрэгцээ дараа жил хүртэл гарахгүй. Харин хэзээ ч, хаанаас ч маш олон төрлийн үйлчилгээг нэг дороос ямар ч хүлээлтгүйгээр, ямар ч шимтгэл, төлбөргүйгээр авах боломжтой SociаlPay аппликэйшнийг татаад авчихсан байхад зөвхөн татвар ч биш төлбөр, тооцоо хийх, дансны дугаар гэж манарахгүйгээр хэн нэгэнд мөнгө шилжүүлэх, хэн нэгнээс өрөө нэхэмжлэх, нэгж хайж дэлгүүр гүйхгүй гээд олон давуу талтай. Гар утастай л бол ганц хуруугаараа бүгдийг шийдэх хүчтэй SociаlPay аппликэйшнийг танд санал болгоё. Татвараа тааваараа төлчихвөл амар тийм ээ!  
ХЭРХЭН ТӨЛӨХ ВЭ?  
Socialpay аппликэйшн нэмэлт цэс автомашины татвар  төлбөр төлөх  Та дараах QR кодыг уншуулан Socialpay аппликэйшн-аа татаарай. 
 
 
SOCIALPAY ТАНД ИЛҮҮ ОЛОН БОЛОМЖИЙГ ОЛГОНО
скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Ядуурал

Наадам