Г.Занданшатар зөвлөх бүсгүйдээ төрийн тамга атгууллаа

Монголын төрд тангараг өргөсөн төрийн албан хаагч удаан оршин тогтнох боломжгүй болоод удаж байна. УИХ-ын сонгууль, улс төрийн намуудын төрийн албанд хүнээ шахах сонирхол мэргэшсэн төрийн албан хаагчдыг хоморголон болон сугалан халдаг тогтолцоо руу шилжүүлчихээд байгаа.
Ийм нэгэн халаа сэлгээ өчигдөр УИХ дээр хийгдлээ. Бодлогын халаа сэлгээнд УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон өртөв. Энэ гэнэтийн халааг парламентыг шинэчилнэ, УИХ-ын нэр хүндийг өргөнө, нийгэмд шударга явдал тогтооно хэмээн сүртэй мэдэгдэл хийгээд удаж байгаа УИХ-ын дарга Г.Занданшатар хийлээ. Г.Занданшатар Тамгын газрын даргаа “зайлуулахдаа” УИХ-ын даргын тавьсан олон удаагийн саналын дагуу Ц.Цолмон чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэв. Энэ нь Г.Занданшатар олон удаа Ц.Цолмонг ажлаа хүлээлгэн өг хэмээн шахсаныг нотлож байх шиг байна. Түүний оронд УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Өлзийсайхан гэдэг эмэгтэйг томилохоор боллоо. 
УИХ-ын Тамгын газар нь УИХ-аас хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох, хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлж, ажиллах нөхцөлөөр хангадаг бие даасан төрийн захиргааны байгууллага. Өмнө нь энэ байгууллагын даргаар эмэгтэй хүн ажиллаж байгаагүй. Төрт ёс, түүхэн уламжлал, залгамж чанарын хувьд төрийн бодлого тодорхойлох газраа аль ч УИХ эрчүүдэд даатгаж байсан. Харин энэ удаа Г.Занданшатар өөрийн ахлах зөвлөх, тэр тусмаа эмэгтэй хүнд Төрийн тамга атгууллаа.

Эх сурвалж: niigmiintoli.mn
 
скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан