Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” энэ сарын 18-нд буюу Бямба гарагт болно.
Энэ өдөр Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл 08.00-18.00 цагийн хугацаанд автомашингүй бүс болдог.
Мөн марафон олон улсын гүйлт болдог уламжлалтай. "Улаанбаатар Марафон-2019" Олон улсын гүйлт 2019 оны 5 дугаар сарын 18-нд Сүхбаатарын талбайд болно. Бүртгэл 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл явагдах юм байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын Газар, Тээврийн цагдаагийн албанаас автомашингүй өдрийн хүрээнд замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулах болон бусад холбогдох ажлыг төлөвлөгөөг гаргаж, дуусгаад нийтэд мэдээлэх аж.