МХЕГ-ын хэлтсийн дарга нарын шүүх хурал эхэлнэ


Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан нарт холбогдох шүүх хурал өнгөрсөн дөрөвдүгээр сард болж гэм бурууг нь хэлэлцэх шүүх хурлын товыг нь гаргасан билээ.

Тэгвэл өнөөдөр тэдний гэм буруутайг хэлэлцэх шүүх хурал Нийслэлийн шүүхийн зааланд болох ажээ. Учир нь хохирогч болон холбогдогч нь олон учраас ийнхүү том танхимд хийж байгаа юм байна.

Тодруулбал, тэд өнгөрсөн 2017 онд улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар тэрбум орчим төгрөгийн авлига авсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдож, прокурорын яллах дүгнэлттэйгээр  хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа юм.

Дарга асан Э.Аззаяа, Т.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд сейф дүүрэн мөнгө, бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хураан авсан.

Тэгвэл Т.Баярсайхан нарын хахуулийн хэрэгт 25 хүнийг гэм буруутай эсэхийг хэлэлцэх юм байна.

Тодруулбал, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Н.Баярсайхан, Э.Аззаяа, Д.Хандсүрэн, М.Цагаанбаатар, Э.Оно, М.Нарангэрэл, Ш.Тэгвандан, Ж.Саруул, Д.Даваасүрэн, Б.Бат-Оргил, Д.Зандансүрэн, Ж.Батжаргал, Б.Алтангэрэл, Г.Даваасүрэн, О.Баттөр, Д.Эрдэнэбат, Ц.Отгонжаргал, Л.Номингэрэл, Н.Гантулга, Д.Төмөрбаатар, Н.Маржангул, Э.Оргил, Батуевич Түвшинов Чингиз нарт Эрүүгийн хуулийн 22.4.1, 22.4.5, 22.5.1, 22.5.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдсэн гэм бурууг нь шүүх хурал болж, хуралд оролцогч нар хүсэлт гаргажээ.

О.Гэрэл скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан