Парисын Луврын музейд тавигдсан Дэлхийн хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг Леонардо да Винчигийн “Мона Лиза” хөрөг жуулчдын сэтгэлд хүрээгүй хамгийн алдартай зүйлүүдийн жагсаалтыг тэргүүлжээ. Жагсаалтыг Их Британийн жуулчдын санал бодол дээр тулгуурлан “News.sky.com” цахим хуудас гаргасан байна. Санал асуулгыг 2000 жуулчнаас авжээ.
Берлин хотыг хоёр хэсэгт хуваан, ханаар тусгаарласны дараа тус хотын Фридрихштрассе гудамжинд байгуулсан Чекпойнт Чарли хилийн шалган нэвтрүүлэх цэг жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн байна. Харин жагсаалтын гуравдугаарт Брюсселийн “Шээж буй хүү” оржээ.
Францын нийслэл Парис хотод байдаг өөр нэг дурсгалт зүйлд жуулчид сэтгэл дундуур байдаг нь "Мулен Руж" кабаре аж. Энэ газар жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн байна. Данийн нийслэл Копенхаген хотод байдаг “Лусын дагина” хөшөө энэхүү жагсаалтын тавд бичигджээ. Эйфелийн цамхаг, Лувр болон Пизаны цамхаг мөн жуулчдын хамгийн их сэтгэлд нь хүрээгүй дурсгалт газруудын жагсаалтад эхний аравт багтсан байна.