Хар чавга – бие махбодийг залуужуулах болон бие эрхтнийг цэвэрлэхэд туслах хүчирхэг хүнс

Хар чавгыг хатаасан ч гэсэн шим тэжээлээ алддаггүй бөгөөд яг л шинэ юм шиг амин дэм, эрдэс бодисоор баялаг байж чаддаг. Хар чавга – зүрх судасны өвчлөл болон цусны өндөр даралтаас урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй жимс юм. Хар чавганд агуулагдах кали нь цусны даралтыг бууруулж, зүрхний шигдээс болох эрсдэлээс хамгаалж чадна. Хар чавга нь антиоксидантаар баялаг, бие махбодийг эвдэх чөлөөт радикалыг дарангуйлах чадалтай. Тиймээс хорт хавдраас урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй гэж үздэг. Бие махбодийг залуужуулах ардын уламжлалт жорууд 1 кг сайн чанарын хар чавгыг чанаад шүүсийг нь шүүж усан үзмийн цагаан дарстай хольж дээрээс нь цинамон, багахан сахар нэмнэ. Уусмалыг хоёр дахин буцалгаад хундагаар өдөрт 2 удаа хоол идэхээс өмнө эсвэл хоолноос 1 цагийн дараа ууна. 
Хар чавгаар бэлдсэн эмчилгээний жорууд 
Жор1
Авитаминоз /амин дэмийн гүн дутагдал/ Жижиг ширхэгтэй үрүүлээр үрж жижиглэсэн 2 хоолны халбага хар чавга, 1 х.х нохойн хошуу, 1 х.х хар нэрс дээр 400 мл буцалсан ус хийгээд 3 цаг хандална. Шүүгээд дээрээс нь 2 ц.х зөгийн бал нэмнэ. 10 -14 өдрийн турш хоолноос 1 цагийн өмнө өдөрт 2 удаа 50 мл-аар ууна, ингэснээр авитаминоз буюу амин дэмийн гүн дутагдлаас урьдчилан сэргийлж чадна.
Жор 2 
100 г хар чавга дээр 1 л буцалсан ус хийгээд 15 минут хандалж хөргөнө, дараа нь шүүгээрэй. Өдөрт 1 удаа 200 мл-аар ууна. Нэг курс нь 7-10 өдөр үргэлжилнэ. Уг эмчилгээ нь авитаминозийн үед нэн үр дүнтэй. 
Жор 3 
1 х.х үрж жижиглэсэн хар чавга дээр 1 х.х нохой хошуу, 1 х.х улаан тэс/рябина хийж 400 мл буцалсан ус нэмнэ. 1,5 цаг хандлаад шүүгээрэй. Хандыг өдөрт 3-4 удаа хоолноос 20 минутын өмнө 100 мл-аар ууна. Курс эмчилгээ нь 7-10 өдөр үргэлжилнэ. Ханд авитаминозийн үед нэн тустай. 
Жор 4 
1 х.х хар чавга, 2 х.х жижиглэж үрсэн лууван, 1 х.х хуурай хүрэн манжин, 1 х.х нохой хошуу, 1 х.х халгайны навч дээр 300 мл ус хийж зөөлөн галаар 7 минут орчим буцалгана. Хандыг харанхуй сэрүүн газар тавьж 3 цаг байлгана. Дараа нь шүүгээрэй. Өдөрт 3 удаа хоолноос 1 цагийн өмнө 100 мл-ээр ууснаар авитаминозоос урьдчилан сэргийлж чадна. Курс эмчилгээ – 7 хоног.
Жор 5 
100 г хальсалсан лууван болон 100 г хар чавгыг жижиглээд сайтар хольж 2,5 х.х зөгийн балаар амтална. Өдөрт 5 удаа 1 хоолны халбагаар 3 долоо хоногийн турш хэрэглэнэ. Полиавитаминозийн үед нэн тустай. Эмчтэйгээ зөвлөсний дараа эмчилгээг 10 хоногийн дараа дахин эхлүүлж болно. 
Жор 6 1 лууван, 100 г хар чавгыг цэвэрлээд угаана. Жижиг ширхэгтэй үрүүлээр үрж 1 нимбэгийн шүүсээр амтална. Өдөрт 3 удаа 1 хоолны халбагаар 14 хоногийн турш ууна. 7 хоногийн дараа эмчилгээг дахина. Уг эмчилгээ нь авитаминозийн үед нэн үр дүнтэй. 
Жор 7 
30 г үрж жижиглэсэн хар чавга, 50 г үрж жижиглэсэн лууван, 2 х.х хар нэрс, 1 х.х нохойн хошуу, 1 ц.х хар нэрсний үндэс дээр 1 л буцалсан ус хийж 2 цаг хандалж орхино. Дараа нь сайтар шүүнэ. Хоолноос 30 минутын өмнө өдөрт 2 удаа 100 мл-аар уувал С ба В9 амин дэмийн дутагдлыг эмчилж чадна. Курс эмчилгээ нь 14 хоног.
Жор 8 
2 х.х хар чавга, 1 х.х нохойн хошуу, 1 х.х халгайн навч дээр 300 мл ус хийж зөөлөн галаар 5-7 минут буцалгана. Харанхуй сэрүүн газар 3 цаг хандалсны дараа шүүж авна. Хандыг хоолноос 1 цагийн өмнө 3 удаа 100 мл-аар ууна. Курс эмчилгээ 7-10 хоног. Уг эмчилгээ нь авитаминозийн үед нэн үр дүнтэй. Танд амжилт хүсье. Эрүүл явбал мянган лан

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан