"BEST PRINCESS OF THE WOLD 2019" дэлхийн хүүхдийн хүмүүнлэг, соёлын фистиваль энэ сарын 19-25-ны өдрүүдэд Гүрж улсын Тбилиси хотноо зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Монголчууд гурав дахь удаагаа оролцож байгаа бөгөөд энэ жил анхны Гранпри хүртжээ.
Тус тэмцээнд "Мисс Монголия" аялал жуулчлалын холбооны тэргүүн хатагтай Б.Гантогоо үндэсний захирал, ОУ-ын шүүгчээр уригдан ажиллажээ.
"BEST PRINCESS OF THE WOLD-2019" Эх орноо төлөөлөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний 2-р сургуулийн 5б ангийн сурагч Л.Үүрийнцолмон гранпри, Дархан-Уул аймгаас оролцогч Б.Мишээл, Улаанбаатар хотоос Г.Үүрийнтуяа нар “Ази тивийн тэргүүн мисс” шагнал тус тус хүртжээ. Мөн Б. Буяндэлгэр дэлхийн загварлаг топ модель, Сэлэнгэ аймгаас оролцсон Ш. Хүслэн тэргүүн мисс титмийн эзэд болжээ. Бас нэгэн сайхан мэдээг үзэгчиддээ хүргэхэд тус тэмцээний оролцогч Л. Үүрийнцолмон Монголд анх удаа BEST PRINCESS OF THE WOLD дэлхийн хүүхдийн хүмүүнлэг соёлын фестивлаас гранпри шагналыг авчиржээ.